ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БҮХ НАМ, ЭВСЛЭЭС СУДАЛГАА АВНА

2020-03-19  

Image result for ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяр

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяр: -Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд  хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэл, зорилгыг тодорхойлдог. Нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ хийснээр гэмт хэрэг, зөрчлийн бодит байдал, гэмт хэрэг, зөрчлийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тогтоохын зэрэгцээ ялангуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг гэж ойлгож болно. Мөн судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай, үр дүнтэй байдлыг хангахад нэн шаардлагатай обьектын болон субьектийн биечилсэн судалгааг холбогдох хууль, журмын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн дэмжлэг туслалцаанд тулгуурлан хийдэг. Энэхүү судалгаа нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс өөр өөр найруулгатай бичигдсэн хэдий ч ээлжит сонгуулийн үед нийтийн хэв журам хамгаалах, сонгуулийн үүр болон сонгогч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс л хийгдэж байгаа судалгаа гэдгийг иргэд Та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ судалгааг дан ганц Ардчилсан намаас бус бусад бүх нам, эвсэлд хүргүүлэн авч байгаа юм. Цагдаагийн байгууллагаас биечилсэн судалгааг Цагдаагийн албаны тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу авч, үйл ажиллагаандаа ашигладаг. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлд “Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах”, мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд “Гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа” хийх талаар тус тус хуульчилж өгсөн.

 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?