Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно гэж Оюун-Эрдэнэ мѳрийн хѳтѳлбѳрийг онлайнаар хэлэлцсэн Бага хурлын үеэр хэллээ. Тэгснээрээ, МАН нам ард иргэдийн саналыг л татах зорилготой, хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй мѳрийн хѳтѳлбѳрийг сүүлийн 6 сонгуульд дэвшүүлснийг хүлээн зѳвшѳѳрлѳѳ. Тэгэхээр энэ удаагийнх нь ялгаатай байж чадах уу? гэдгийг нь ч сайтар тунгаавал зохино.
Э.Сувдаа