Цахим Бага хурлын тѳгсгѳлд Монгол улсын ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар шалгуураар УИХ-д нэр дэвшүүлэхээ тодорхойллоо. Ердѳѳ л гурван шалгуур. -НЭГ: ЁС ЗҮЙТЭЙ ХҮН Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүн. -ХОЁР: ИТГЭЛТЭЙ ХҮН Улстөрд нэг баг болж тоглоно. . Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Манай нам бол хүнээр дутдаг нам биш. Манай нам бол итгэлээр л дутдаг юм. -ГУРАВ:АЖИЛ, АМЬДРАЛЫН ТУРШЛАГА Монголд байгаа улс төрийн намууд дотроос ажил, амьдралын туршлагатай нь ганц МАН. Энэ гурван шалгуурт тулгуурлаж нэр дэвшигчдээ сонгон дэвшүүлнэ гэж МАН-ын дарга Хүрэлсүх тодорхойллоо. Энэ шалгуураар шүүн тунгаавал, "Бандааш" Гантулга, ЖДҮ-чин сайд Батзориг тэргүүтэй олон гишүүн дэвших боломжгүй болох нь. Мѳн М.Энхболдын фракцын тѳлѳѳлѳл дэвшихэд хүндрэх нь. Тэд сэлгээнд суух бололтой.
О.Гоо-Оюун