Манай сонгуулийн хѳтѳлбѳр нь "Гурван баялаг” нэртэй. Монгол хүнийг төрийн хамгаалалтанд авах, хүрэлцэхүйц цалин орлоготой байх заалтыг мѳрийн хѳтѳлбѳртѳѳ тусгасан. Монгол хүний цалин хѳлсийг 5 сая тѳгрѳгт хүргэх зорилтыг дэвшүүлж байна. Өрх бүрийг орон сууцанд амьдрах таатай нөхцөлийг багтаасан. Энэ бол зөвхөн сонгуульд зориулж гаргасан хөтөлбөр биш. Сүүлийн гурван жилийн хугацаанд 21 аймгаараа явж, ард иргэдээрээ хэлэлцүүлсэн гэж МАХН-ын ерѳнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мѳрийн хѳтѳлбѳрийнхѳѳ онцлогыг тодорхойллоо.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгийн ойрын шадар хүн. Түүнд ѳѳрѳѳсѳѳ илүү итгэж буй.Тулга нь Байгаль орчны Яамны дэд сайдаар ажиллаж байсан. Тѳрж ѳссѳн Дархан-уул аймагтаа 2016 онд нэр дэвшсэн. Энэ жилийн хувьд Дархан, Баянгол гэсэн дүүргийг онилсон. МАХН-аас сонгогдох магадлал бүхий нэр дэвшигчид багтдаг.
О.Гоо-Оюун