З.ЭНХБОЛД: СОНГУУЛЬ БОЛДГООРОО БОЛНО, ХУГАЦААНДАА

2016-05-04  

ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авлаа. Чуулганд оролцсон 49 гишүүний дийлэнх олонхийн саналаар сонгуулийн хуулийн жагсаалтыг ҮГҮЙ хийлээ. ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн, бага хурлын дарга асан Р.Гончигдорж эсэргүүцсэн боловч ганцаардлаа. Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа болж буй тул санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлж, картаа сугалж авахаас өөр арга зам Р.Гончигдоржид үлдсэнгүй. 

Сонгууль товлосон цагтаа болно.УИХ-аас баталсан тогтоолын дагуу сонгуулийн хуулиас "хувь нийлүүлсэн " гэдэг бүх үгийг хасаж сонгуулийн хуульд редакц хийх болно.Маргаашнаас эхлэн 5-р сарын 9-ныг хүртэл нэр дэвшигчдийг СЕХ бүртгэнэ.

Харин нэр дэвшигчдийг бүртгэх хугацааг хойшлуулж болох талтай гэж УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж үг хэлэхдээ онцоллоо. Ийнхүү УИХ -ын ээлжит сонгууль гараанаасаа хөдөллөө.

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?