АТГ-ЫН ЭЭЛЖИТ ДАРГА ХЭН БЭ?

2016-05-04  

Авилгатай Тэмцэх Газрыг эзэндээ ээлгүй, даргадаа халгаатай байгууллага гэж нэрлэх болсон. Энэ байгууллагыг анх байгуулсан хүн нь тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр. Энэ байгууллагыг байгуулахад төрийн тэргүүний дэмжлэг зайлшгүй шаардагдаж байсан. Тус байгууллага Н.Энхбаяраас салахаа больсон. Ганц Н.Энхбаяртай Тэмцэх Газар ч гэж МАХН-ынхан нэрлэх болсон.

Тэгвэл дарга нартаа ч бас халгаатай. Анхны дарга Б.Дангаасүрэн нь гадаадад нас барсан. Ах дүү нар нь одоо болтол гомдол гаргасан хэвээр. Түүний амийг хорлосон гэж тэд үздэг. Удаах дарга Ч.Сангарагчаа нь авилгын хэргээр өөрөө ял эдэлсэн. Учир начрыг нь иргэд сонирхоогүй, олох хүсэл ч байгаагүй. Гурав дахь дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Ажиллах 4 жил орчмын хугацаандаа УИХ-тай 3 удаа, ерөнхийлөгчтэй 1 удаа уулзсан. УИХ-ын даргатай санхүүжилт төсвийн асуудлаар уулзаж байсан. Ерөнхий сайдтай огт уулзаж байгаагүй гэж УИХ-ын танхимд хэлсэн. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй болов уу. " Би нөлөөгүй хүн байсан гэх гэв үү? Эсвэл төсөв л хариуцдаг хүн байсан. Гүйцэтгэх ажиллагаа надад хамаагүй гэж хэлэх гэв үү? " гэж асуухад хүргэж байна. Тэр эрүүл мэндийн гэх шалтаг тоолон улс төрийн тоглолтоос гарлаа.

Одоо харин дараагийн хүн хэн бэ? Тохирох хүн нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гэх боловч, тэр АТГ-г сонирхохгүй байгаа. Түүнд УИХ-д дахин сонгогдох нь чухал. Дэд дарга асан, Тагнуулын дарга Б.Хурц бол Ц.Элбэгдоржийн хүн гэдэг. Б.Хурц ч бас сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн мэдээлэл байгаа. Одоо АТ -ын даргаар ажиллах хүнийг Хонк-Гонгод ажиллаж буй нэгнийг нэрлэж эхлээд байна. Энэ долоо хоногт АТГ-ын дарга тодорно гэсэн мэдээлэл ордон хавиар цацагдаж байна.

 

 

Д.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?