2020 оны 3-р сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурал болж намайг З.Энхболдыг гүтгэлээ гэж зөрчлөөр 2 сая төгрөгөөр, хууль бусаар торгосон цагдаа, прокурорын шийтгэвэрийг хүчингүй болголоо. Би З.Энхболдын хувийн хонгилоор хангалттай хэлмэгдсэн, дахин орохгүй гэж торгосон цагдаа, прокурорын шийтгэвэрийг нь цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал хоёр ч удаа хойшилсоны эцэст өчигдөр хурал болсон. З.Энхболд харин шүүхийг үл хүнтэтгэж өөрөө ирсэнгүй. З.Энхболд нь гомдолдоо ингэж бичсэн байсан юм. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНД ГОМДОЛ ГАРГАХ НЬ 2019 оны 11 сарын 11 ны өдөр Улаанбаатар хот Зандаахүү овогтой Энхболд миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 д заасны дагуу Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчаар Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан зөрчлийг шалгуулахаар бичгээр гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээгээр дэлгэсэн нэр бүхий хүнд зохих хуулийн хариуцлага ногдуулах хүсэлтэй байна. Тодруулбал: Лүндэгийн Наранбаатар гэх этгээд сүүлийн үед өөрийн Лүндэгийн Наранбаатар гэх нэртэй фейсбүүк болон твиттер хуудас, 1072 гэх нэртэй фейсбүүк хуудсанд З.Энхболд намайг байнга гүтгэж харлуулсан мэдээллийг олон нийтэд тараах болсон. Энэхүү гүтгэлүүдийг нэгтгэн гомдол гаргаж байна. Хүн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөө хуулиар олгогдсон ч түүнийгээ ашиглан бусдад илтэд худал мэдээллийг тараахаас гадна бусдыг доромжилж байгааг хүлээн зөвшөөрөх арга байхгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Иймд Лүндэгийн Наранбаатар гэх этгээдэд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Гомдол гаргасан: З.Энхболд" гэсэн байв.
Ингэж ѳѳрийн нүүр хуудсандаа Наранбаатар бичжээ.
Л.Наранбаатар нь З.Энхболдыг УИХ-ын дарга байх ахуйд оймсоо тайлан нүүр лүү нь шидэж, түүндээ зохих шийтгэл хүлээж байсан. Наранбаатарыг Дархан-Уул аймгийн Намын даргаар сонгогдсоныг З.Энхболд АН-ын дарга байх үедээ баталгаажуулаагүй явдал бий. Тэр үеэс л зѳрчил улбаалсан гэдэг.
Э.Сувдаа