Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх үндэслэлээр шалгаж буй. Гэтэл тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхин гарснаар интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Эх орноосоо зугтаж, эр биеийн амрыг бодсон тэрээр гадны орноос цахим орчинд томорч эх орондоо би очихгүй гээд малгайгаа даллаж явсан цаг саяхан санагдана.
Гэтэл дэлхийн 204 оронд Cоvid-19 халдвар бүртгэгдсэн. Тиймээс Монгол улсын Засгийн газар УОК шийдвэрээр гадны оронд байгаа иргэдээ татан авч байгаа. Энэ үед зовох цагт эх орноос сайхан газар үгүй гэдгийг Ц.Элбэгдорж ойлгож байгаа бололтой. Аль эсвэл аминдаа хайртай болохоороо өвчнөөс зугтаав уу? Ямартай ч дөрөвдүгээр сарын 3 ны тусгай үүрийн нислэгээр эх орондоо ирнэ хэмэн эх сурвалжууд мэдээллэж байна. Ц.Элбэгдорж ирэхдээ зүгээр ирэхгүй бөхчүүдээр хамгаалуулж, өөрийг нь хүндэтгэн угтаж авахыг хүсэж байна.
Тэр ирвэл шууд цагдан хорих уу ? Ард түмэн түүнийг хүндэлэх болов уу даа? Ихэнх иргэд түүний энэ увиагүй үйлдэлд бухимдаж байна. Тиймээс попорч сурсан экс Ерөнхийлөгч УОК-д мөнгө хандивлаж. Уран цэцэн үгээрээ нийтийг уяраах уу? гэдгийг цаг хугацаа л харуулах байхдаа.
Ц.Элбэгдорж дансандаа мөнгөтэй. Үл хөдлөх хөрөнгөтэй чинээлэг нэгэн. Улсын санд байдаг уран зургуудыг өөрийн болгосон хүн буцааж өгөлгүй яахав.
Т.Хуншагай