ХҮН, ИЗНН-Г СОНГУУЛЬД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

2016-05-04  

2016 оны сонгуульд оролцохоор СЕХ-д өнгөрсөн хугацаанд нийт 13 нам, 3 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд үүнээс 11 нам, 3 эвслийг сонгуульд оролцох боломжтой хэмээн шийдвэрлэжээ. Шийдвэрийн дагуу дээрх намууд батламжаа гардан авсан юм. Сонгуульд оролцохоор хүсэлтээ илгээсэн 13 намаас 11 намд батламж гардуулж, ХҮН болон ИЗНН-ыг сонгуульд оролцох боломжгүй гэж үзжээ. Учир нь тус намуудын баримт бичгүүд дутуу байсан гэлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Сонгуульд оролцох намууд 10 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН бичиг баримт дутуу ирүүлсэн. Тэр нь сонгуулийн дансны мэдээлэл байсан. Мөн хоёр өөр тамгатай баримт бичиг илгээсэн.

ИЗНН-ын хувьд баримт бичгүүдэд С.Оюун даргынх нь гарын үсэг байхгүй байсан. Энэ нам 3 даргатай. Гэтэл сонгуульд оролцох хүсэлтэд ганц Ц.Ганхуяг даргын гарын үсэг байсан гэсэн тайлбарыг өгчээ.

Батламжийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бүртгэлийн дагуу дараах нам, эвслүүдэд олгожээ.

1. МАН

2. АН

3.Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, МНН-ын Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл

4. МУНН

5. Хөгжлийн хөтөлбөр болон Монголын либерал намын “Хаан сонголт” эвсэл

6. БНН

7. Монголын социал-демократ нам

8. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

9. Иргэний хөдөлгөөний нам

10. Ардчилсан хөдөлгөөний нам

11. МАХН

12. Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”

13. Монголын консерватив нам

14. Ард түмнээ хайрлая нам

 

 

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:songuuli gd nudee uhaj ugluu huuurhi 2016-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?