Өнөөдөр дэлхийн инээдмийн баярын өдөр тохиож байна. Тиймээс өнөөдөр Монголын хошин урлагын жүжигчид хамтран 'Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолт зохион байгуулж байна.
МУГЖ Л.Баттулга: Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-ний өдөр. Гэрээсээ гаралгүйгээр, гараа тогтмол угааж телевизийнхээ өмнө халуун хоолоо идэнгээ бидний онлайн тоглолтыг үзээрэй. Бид дөрвөн цагийн туршид инээдээр дархлааг тань дэмжих болно” . Тоглолтод "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Маск", "Эмоци", "Шинэ үе" продакшн, "Аглуу" энтертайнмент зэрэг зургаан хошин урлагийн хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэв.
Тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд 20.00 цагт C1 телевиз болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.
Э.Сувдаа