Шинэ коронавирусийн халдвар буюу Covid-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ үед үзэгч олондоо дуу хуураар дархлаа бэлэглэхээр Никитон хамтлаг "Бид Монголдоо хайртай" онлайн тоглолтыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэхүү тоглолт өнөөдөр болох бөгөөд орой 20 цагаас боловсрол тв-ээр шууд дамжуулан хүргэнэ. Тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар оролцоно. Хэрвээ та энэхүү тоглолтыг тв-ээр үзэх боломжгүй бол цахимаар үзэх боломжтой. Тухайлбал тоглолтыг "Ard News", "Монголдоо хайртай" фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм байна.
Э.Сувдаа