ИЗНН СЕХ-Г ШҮҮХЭД ӨГӨХӨӨ МЭДЭГДЭВ

2016-05-04  

Сонгуулийн Ерөнхий Хороо ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тус намаас мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаснаа танилцууллаа.

Энэ үеэр ИЗНН-ын намын дарга Ц.Ганхуяг “Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөх гэж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Мэдэгдэл “ИЗНН-аас парламентад суудалтай тус намыг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс Сонгуулийн Ерөнхий хороо татгалзсантай холбогдуулан энэхүү мэдэгдэл гаргаж байна Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор 5 дугаар сарын 4-ний өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь СЕХ-ны бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог олгосонгүй гэж үзэж байна.

Түүнчлэн СЕХ-ноос ирүүлсэн тогтоолд дурдсан бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтлоо” гэжээ.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?