Т.ГАНБОЛД БИЕ ДААГЧДЫН НЭГДЭЛ БАЙГУУЛАН УДИРДАНА

2020-04-08  
"Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд ИЗНН-ын даргын ахлах зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр шийджээ.
Т.Ганболд Монголын Үндэсний Сэргэн Мандалтын Намыг үүсгэн байгуулж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн. Нэгэнт энэ хувилбар бүтэхгүй болсон учраас тэрээр Иргэний Зориг-Ногоон Намын дарга Ц.Ганхуягийн ахлах зөвлөхөөр ажиллах болсон юм. Ахлах зөвлөхөөр томилогдмогцоо л тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд ИЗНН бие даан оролцох ёстой гэсэн байр суурьтай байжээ. Гэвч МАХН, ИЗНН, МУНН хамтран "Та, бидний эвсэл" байгуулан УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох болсон.
Үүнтэй холбоотойгоор тэрбээр дээрх шийдвэрийг гаргасан талаар мэдэгджээ. Ингэхдээ УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформ байгуулж, нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалт, сурталчилгааны агуулгатай ажиллах ба өөрөө уг платформыг удирдахаар болсон байна. Энэхүү нэгдэл нь УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 76 нэр дэвшигчийг тухайн хүний боловсрол, ёс зүй, улс төрийн хүсэл эрмэлзэл зэргийг шалгуур болгон тодруулж, нэр дэвшүүлэх аж.
 
 
Т.Хуншагай 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хамар :Ганболдоо Ө.Ганзориг Ч.Ганхуяг мэтийн хогийн юмнуудтай нийлчив дээ. Ардтүмэн тэнэг биш шүү дээ 2020-04-10
Sergelenbold:Бидэнд инженерүүд эдийн засагчид улс төрд хэрэгтэй байна шүү дээ . Диплом нэртэй юмтай хүмүүс л улс төрд гарж бизнес болгоод байвал хаа хүрхэвдээ энэ улс чинь 2020-04-10
Зочин:Бүтэхгүй ээ 2020-04-13
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?