“WORLD MUSIC” ТАНЫГ ХӨГЛӨНӨ

2020-04-13  

Монгол Улсын Консерваториос санаачлан зохион байгуулж буй

 

“World Music” онлайн фестивалийн бүртгэл 2020 оны 04 сарын 01-нээс эхэллээ.

Хүн төрөлхтөнд тулгарч буй цар тахлын энэ хүнд үеийг дэлхий нийтээрээ амар амгалан, эв нэгдэлтэй даван туулахад урлагийн шилдэг бүтээлүүдээр хүмүүний итгэл сэтгэлийг хөглөж, цахим ертөнцөд дуу хоолойгоо нэгтгэхэд энэх фестивалийн зорилго оршино.

Дэмжигч: Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, БСШУСЯ, ЭМЯ,

Хамтран зохион байгуулагч:

Контент гүйцэтгэгч: Mongolian Social Channel

Хугацаа: 2020 оны 04 сарын 01-нээс 06 сарын 01өдөр хүртэл

Оролцогч байгууллагууд:

  • Монгол улсын Консерваторийн авьяаслаг багш, оюутан, сурагчид, үе үеийн төгсөгчид,
  • Мэргэжлийн урлагийн байгууллагууд,
  • Олон улсын хөгжмийн их дээд сургууль, консерваториуд
  • Дэлхийн нэрт уран бүтээлчид

Фестивальд оролцогч:

Оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.

Нас, хүйс, үндэс угсаа, хил хязгаар, шашин шүтлэг хамаарахгүй.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:

  1. Цахим анкет бөглөнө. https://www.facebook.com/mglconservatory/
  2. Оролцогчийн бүртгэлийн дугаар код авна.
  3. Оролцох бүтээлээ festival@conservatory.edu.mn хаягаар илгээнэ.
  4. Бүтээлээ ирүүлэхдээ “бүтээлд тавигдах шаардлага” цэсийг сайн нягтлана.
  5.  Оролцогчийн кодтой бүтээлийг ТВ контент-оор болон  https://www.facebook.com/mglconservatory/  хуудсаар үзэгчдэд үргэнэ. .
  6. Бүртгэлийн хугацаа 2020 оны 04 сарын 01-нээс 05 сарын 01 хүртэл

Мэдээллийн ивээн тэтгэгч:

МҮОНРТВ, UBS, C-1, ТВ-5, Royal TV, C-Channel education, VTV, TM, Control TV

ТВ контентийн төрөл:

Хүүхдэд зориулсан “World music” kids - 15 минутын контент - 16 дугаар,

Насан хүрэгчдэд зориулсан 20 минутын контент - 24 дугаар

Гадаад, дотоодын оролцогчдын бүтээл  – 300 контент

Телевизийн хуваарь:

  1. World Music хүүхдэд зориулсан бүтээл ТВконтент: 

Даваа, Баасан гариг бүрийн 11:40

  1. Насанд хүрэгчдэд зориулсан бүтээл ТВ контент:

Даваа, Лхагва, Баасан гариг бүрийн 20:30

Фестивалийн шалгаруулалт:

  1. Шилдэг оролцогч нь “World Music” фестивалийн нэгдсэн  гала тоглолтонд оролцох эрх
  2. Шилдэг оролцогч нь насны ангилаар Монгол Улсын Консерваторид элсэн суралцах эрх
  3. Шилдэгийн шилдэг оролцогч нь Олон улсад аялан тоглох эрх
  4. Гадаадын шилдэг оролцогч нь Монгол улсад зочлох эрх

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорхи сувгаар авна уу!!!

Утас: +976- 88088868, 89116002, 94020608

Web: www.conservatory.edu.mn

Page: https://www.facebook.com/mglconservatory/

Зохион байгуулах комисс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?