“WORLD MUSIC” ОНЛАЙН ФЕСТИВАЛИЙН НЭЭЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2020-04-15  

Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр Хүн төрөлхтний өмнө тулгарч буй цар тахлын аюулыг эрүүл энх, эв нэгдэлтэй  даван туулахад хөгжмийн урлагийн шилдэг бүтээлүүдээр хүмүүний итгэл сэтгэлийг хөглөж, Монголын төдийгүй Олон улсын нэрт уран бүтээлчидтэй цахим ертөнцөд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “WORLD MUSIC” онлайн фестивалийг 2020 оны 04 сарын 01-нээс 06 сарын 01 хүртэл зохион байгуулж байна. 

Энэхүү фестивалийн хүрээнд хүүхдийн бүтээлийг сонгодог, үндэсний  гэж ангилан ТВ контент бэлтгэн Даваа, Пүрэв гаригт 12:30 цагаас, насанд хүрэгчдийн бүтээлүүдийг сонгодог, үндэсний, орчин үеийн гэсэн төрлөөр ангилж, Даваа, Лхагва, Баасан гариг бүр 20:30 цагт үзэгч олондоо хүргэх болно. 

Мэдээллийн ивээн тэтгэгчээр: МҮОНРТВ, UBS, C-1, C-Channel, Royal HD, VTV, ТВ-5, ТВ-9, Control TV, мөн Тотал мюзик Дэлхий бренд Yamaha Ямахагийн албан ёсны эрхтэй оролцож байна. 

Фестивалийн шалгаруулалтыг 2 үе шаттай явуулж, Авъяаслаг бяцхан оролцогчдод насны ангилалаар “Монгол Улсын Консерватори-т элсэн суралцах эрх”, мөн шилдэг оролцогчдод “WORLD MUSIC” фестивалийн “Гала тоглолтонд оролцох эрх”, Шилдэгийн шилдэг оролцогчид “Олон улсад аялан тоглох эрх”-ийг тус тус олгох бөгөөд гадаад орноос оролцож шилдэг оролцогч болсон тохиолдолд “Монгол улсад зочлох эрх”-ийг олгох юм.  

“БИД ХҮМҮҮНИЙ СЭТГЭЛИЙГ ХӨГЛӨЖ ИТГЭЛИЙГ БАДРААНА...”

Фестивальд хэн оролцох вэ?

  • Оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй. 

  • Насны хязгааргүй, үндэс угсаа, шашин шүтлэг, хил хязгаар хамаарахгүй. 

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР: 

  1. Цахим анкет бөглөнө. https://www.facebook.com/mglconservatory/

  2. Оролцогчийн бүртгэлийн дугаар код авна.

  3. Оролцох бүтээлээ festival@conservatory.edu.mn хаягаар илгээнэ.

  4. Бүтээлээ ирүүлэхдээ “бүтээлд тавигдах шаардлага” цэсийг сайн нягтлана.

  5.  Оролцогчийн кодтой бүтээлийг ТВ контент-оор болон  https://www.facebook.com/mglconservatory/  хуудсаар үзэгчдэд үргэнэ. .

  6. Бүртгэлийн хугацаа 2020 оны 04 сарын 01-нээс 05 сарын 01 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорхи сувгаар авна уу!!!

Утас: +976- 88088868, 89116002, 94020608

Web: www.conservatory.edu.mn

Page: https://www.facebook.com/mglconservatory/

Зохион байгуулах комисс

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?