УЛС ТӨРД НАСАА УРТАСГАХ ГЭЭД БҮР ТАЙРААД ХАЯСАН С.ГАНБААТАР

2016-05-05  

Улс төрд нэг хөл тавьсан, амт мэдрэмжийг нь авсан хүн түүнээсээ салахгүйг хичээдэг. Яаж түүнийгээ уртасгах вэ? гэдэг ч боддог л зүйл.

Үүнийг ганц С.Ганбаатар биш бүгд л бодож санаж байгаа. С.Ганбаатар улс төрд хурдан орж ирсэн шигээ хурдан гарах үйлдлээ өөрөө л хийсэн.

Зөв зүгээр явж байсан ХҮН-ыг "самарчихсан". Одоо тэр нам хэн ч биш болсон. Гишүүд нь бие даагч болж хувирсан. С.Ганбаатар ч өөрөө "юмыг яаж мэдэх вэ?" гээд бас л бие даагчаар хэдийнээ бүртгүүлсэн гэж мэдээлэл бий. Одоо түүнд тулах түших саваа ч байхгүй болсон. 2012 оны сонгуулиар МҮЭ-ийг тулах тулгуураа болгосныг иргэд мэднэ. Энэ жил ХҮН намыг сууриа болгох цахилгаан төлөвлөгөө нь нэгэнт нурсан.

Одоо тэр Оюутолгойн гэрээг яриад ч дэмжлэг авахгүй. Яагаад гэвэл, энэ гэрээг өнөөдөр хэн ч өөрчилж чадахгүй. С.Ганбаатар байтугай, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэ гэрээг өөрчилж, зогсоож чадахгүй. Маш муу, хортой гэрээ болсон уу? гэвэл мэргэжлийн хүмүүс "тийм" гэж зөвшөөрдөг. Энэ бол С.Ганбаатарын сэдэв биш болсон.Тэр жинхэнэ утгаараа бие даагч боллоо. Түүнд боломж олгосон. Сайхан боломжийг тэр өөрөө үгүй хийлээ. Түүний улс төр дэх нас нь үнэхээр богинохон эсэхийг 55 хоногийн дараа харах үлдлээ.

 

 

 

Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гэрэлт-од:ih mundag hun shg sanagddaj baij bilee gadnah shgee yarisan shigee bdg hun bhgumoo huurhi 2016-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?