МАХН-Д ҮЛДЭХ ХҮН БАЙНА УУ?

2016-05-06  

Монголын улстөрд Н.Энхбаяр ганцаардаж эхэллээ. Түүнийг зовж явахад хань бараа болж явсан нөхөд нь дааж давшгүй дарангуйллыг нь үл тэвчин салж одоцгоож байна. МАХН буюу Н.Энхбаяр гэдэг хүнд хамгийн их нөмөр нөөлөг болж явсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элсэхээ нэгэнт мэдэгдээд буй.

Тэгвэл өнөөдөр МАХН-аас хэд хэдэн нэр нөлөө бүхий урлаг соёл, улстөрийн хүмүүс гарч МАН-д элсэж байгаагаа албан ёсоор зарлах тухай шум сонсогдох болов. Тэдний тэргүүн эгнээнд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат байгаа гэнэ. Угтаа Н.Энхбаярыг баригдаад явахад, цагдан хоригдоход УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, зохиолч Д.Төрбат гэсэн хүмүүс хамгийн ихээр хамгаалсан. Харамсалтай нь Н.Энхбаярын хувийн ашиг сонирхол нь хэрээс хэтэрч, эрх мэдлийн шуналд автсан учраас эдгээр хүн зайгаа барихад хүргэж байгааг улстөрийн хүрээнийхэн онцолж байна.

Энэ байдлаараа улстөр өрнөвөл энэ жилийн сонгуулийн дараагаар МАХН нэг мөсөн улстөрийн тавцангаас арчигдана. Цаашилбал Н.Энхбаярын улстөрийн карьер нэг мөсөн дуусна гэсэн үг. Уг нь МАН-тайгаа эвсээд энэ удаагийн сонгуульд оролцчихсон бол байдал өөрөөр эргэх байлаа. Гэвч Н.Энхбаяр хоёр Энхболдын дундуур "могой" гүйлгээд золигтоод байсан болохоор МАН эвсэхийг хүсээгүй. Эвсэхээргүй болсон эл шийдвэрээс улбаалж МАХН-ын гишүүд МАН руу цувж эхэллээ. Дараагийн ээлжинд Ж.Сүхбаатар тэргүүтэй хүмүүс МАН-аа бараадахад нэг их гайхаад байх зүйл байхгүй болчихлоо. Учир нь МАХН тэр үед улстөрөөс нэг мөсөн арчигдсан байх учраас...

С. БУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:uls turiin turiin erh medelten boloh husel hyazgaargui yumaa 2016-05-06
Ард Аюуш нь:Угаасаа имй цаг эрт орой хэзээ нэгэн цагт ирэх л байсан юм. Намбарваныг дахин засгийн эрхэнд гаргах л юм бол тэр цуст дарангуйллыг эхлүүлнэ. Учир нь тэр ууртай яваа. Ууртай хүнээс ухаан биш тэнэглэл л төрнө. Намаас нь гарсан хүмүүс зөв зүйл хийж. Энхбаяр Шийлэгдамбаар ****өө арчаад хаясан шиг бусад нөхдөө ч бас тэгэж чадна. 2016-05-06
ELIIREGCH:MAHN ZALUU BOLOWSON CHADWARLAG ULS TORCHIDTEI NAM 2 URWAGCH NAMAASAA GARSI TOLOO INGEJ TUILSHIRCH BNA HARIN CH URWAGCHDAAS NAMAA TSEWERLESEN MAHN IREH SONGUULID SONGOGCHIDIINHOO SANALIG ILVV IH AWNA 2016-05-06

Зочин:МАХН улс төрийн тавцанд чин үнэнийг хэлэхэд байхгүй боллоо. 2016-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?