Н.АЛТАНХУЯГ ХАЛААГАА ӨГӨХГҮЙ... БИЕ ДААЖ НЭР ДЭВШИНЭ

2020-04-24  

Н.Алтанхуяг “халаасны” намтай болов уу? | News.MN

Монголын төр ахмад улс төрчдөөсөө салдаггүй жишиг нэгэнт тогтож. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон АН намыг үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо, гишүүнээс- Монгол улсын Ерөнхий сайд хүртэл улс төрийн албыг хашиж, 2014 онд үүрэгт ажлаасаа огцорсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг халаагаа өгөхгүй нь. 

Түүнийг С.Эрдэнэ дарга АН-аас 4 жилийн хугацаатай хассан. Улмаар  сайд асан Н.Алтанхуяг өөрөө нам байгуулна гэж хэсэг явсан бүтээгүй бололтой . Ямартайч бие даан нэр дэвшихээр зэхэж, АН-ын дарга С.Эрдэнэ-д шаардлага хүргүүлсэн байна. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа " Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан" хэмээн нийтэлсэн байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?