С.ЭРДЭНЭ ДАРГЫН ШОУ “СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХИЙН” ТӨЛӨӨ УРИАТАЙ

2020-04-24  

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдээд буй. Нэр дэвшихээр горилогчид эхнээсээ ил далд хэлбэрээр сонгуулийн ажилдаа орсон бололтой. АН-ын дарга С.Эрдэнэ энэ жил сэтгүүлч, хэвлэл мэдээллийг урдаа барих төлөвтэй шүү. Тэрээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдрөөр ийнхүү мэдээлсэн.

"Талийгаачийн зүтгэж явсан хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө Ардчилсан нам цаашдаа зүтгэнэ.  удахгүй Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Гэвч Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл алга болжээ. Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг дарамталдаг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь халдаж, бүр биед нь хүртэл халдаж байна. Энэ жил гэхэд л хамгийн олон сэтгүүлч Зөрчлийн хуулиар дуудагдсан байна. Тиймээс энэ бүхний эсрэг АН тэмцэнэ. Сэтгүүлчийг одоо Эрүүгийн хуулиар яллахаар болж, эрхзүйн орчныг дордууллаа"

АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын даргад санал хүргүүллээ

Монгол улсад үнэхээр хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийг хамгаалсан хуулийн заалт, эрх зүйн орчин дутуу дулимаг нь үнэн. Түүний ийнхүү хэлж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч олон нийт  С.ЭРДЭНЭ ДАРГЫН ШОУ “СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХИЙН” ТӨЛӨӨ УРИАТАЙ  хэмээн дүгнэж байна. Нэр дэвшигчдээс 100 саяын дэнчингийн мөнгө нэхэж байна гэж  сонгогч, горилогчдоос шүүмжлэл өртөөд буй тэрээр хэвлэл мэдээллийн шуургаар өөрийгөө зөвтгөхөөр төлөвлөсөн үү ? 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БҮТЭХГҮЙ ЭЭ. :АВЛИГАЧИН С.ЭРДЭНЭ, ДАРВААН МАГНАЙ, УРВААЧ ХЭРҮҮЛЧ БААСАНХҮҮ ГЭЭД АН-Д БҮТЭЛТЭЙ ХҮН ХОВОР БОЛЖ, ЯАНА ДАА. 2020-04-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?