МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ: ПАРЛАМЕНТАД ХУЛГАЙЧ НАР БҮҮ СОНГОГДООСОЙ

2020-04-27  

Монгол улсын парламент бол ард түмний төлөөлөл болсон газар. Энэ утгаараа ард түмний сор болсон сэхээтнүүд тэнд суугаасай гэж хүсэж буй. Ийм сор болсон, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спорт, цэрэг арми, хүчний байгууллага,бизнесийн байгууллага гээд бүх салбарын төлөөллүүд Парламентад тѳвлѳрснѳѳр амьд бодлого боловсруулна. Дээр нь залуу, дунд, ахмад үеийн төлөөллүүд багтах ёстой. Парламент гэдэг чинь ард түмний хураангуй юм. Тиймээс энэ хураангуй дотор шилдэг төлөөллүүд байгаасай гэж бодож байна. Би намын даргын хувьд энэ удаагийн сонгуульд ийм шижигнэсэн багийг бүрдүүлж ѳрсѳлдүүлнэ.

Нэр дэвшүүлэгчийг гурван шалгуураар сонгоно.

Нэгдүгээрт, нэр тѳртэй, ѳѳрѳѳр хэлбэл нэр цэвэр.

Хоёрдугаарт, ажил амьдралын зохих туршлагатай.

Гуравдугаарт, Нэг баг болж ажиллаж чадах итгэл даах хүмүүс. Энэ гурван шалгуураар би нэр дэвших 76-г сонгож, Намын Бага Хуралд танилцуулна. Үлдсэн нь сэлгээнд сууна, гэхдээ багийнхаа тѳлѳѳ ажиллах буюу, тойргуудад нэр дэвшигчдийг дэмжин ажиллах үүрэгтэй. Ингэж Хүрэлсүх МАН-ын Бага Хурал дээр хэлсэн. Ѳѳрѳѳр хэлбэл, нэр дэвшигчийн эцсийн шүүлтүүр нь Хүрэлсүх ѳѳрѳѳ байхаар шийдсэн байна. Тиймээс Хүрэлсүхийг тойгдогчийн тоо эрс нэмэгдсэн.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen:ar dirged l shudarga eh ornoo gej songolt hiihgui mongo, tanil talaa haraad songood baihaar hulgaich nar songogdono…yagaad gevel songuuliin horoo chin asuudlatai nam, hymyysiig byrtgej avaad l baina shdee 2020-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?