М.ЭНХСАЙХАНЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2020-04-27  

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой асуудаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд: "Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнээс улбаалан хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэх шүүмжлэлд гараад байна.

Үндсэн хуульд заасны дагуу хүний хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө нээлттэй. Яллагдагч хүний хувьд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д заасны дагуу тодорхой үүргийг хүлээдэг. Яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг. Түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, тодорхой шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх баталгаа авч гарын үсэг зурсан хүний хувьд ийм үйлдэл хийсэнд нь шүүхээс цагдан хорьсон.

Прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлөх гэсэн энэ байдалд нь хууль зүйн дүгнэлт хийхийг хөндөж тавьсан. Харин шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Нийслэлийн прокурорын газраас хорих 461 дүгээр ангид тогтмол хянагдаж байгаа яллагдагч нартай уулзаж, санал хүсэлтийг сонсдог. Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр М.Энхсайхантай уулзсан. Энэ үеэр санал гомдол байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр  "М.Энхсайханыг цагдан хорих явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй"гэдэг нь ташаа мэдээлэл." гэв.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Цог:Энхсайханыг эрүүдэн шүүсэн гэдэг сенсацыг тараасан салга Батүүлд арга хэмжээ авах хэрэгтэй. 2020-04-28
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?