Н.НОМТОЙБАЯР БИЕ ДААЖ ДЭВШИНЭ, ОДОО СОНГОЛТ ЧУХАЛ

2020-04-28  

МАК-ийн ханхүү, чинээлэг айлийн зангарагтай атаман улс төрд орно гэж төсөөлөөгүй биз. Н.Номтойбаяр 2012 онд УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас өрсөлдөж парламентад заларсан. Гэхдээ тэрээр тийм ч сайн нэртэй байсангүй. 

"НО" бүхэн нь дэлгэгдэж, хүн зодсон нь ч нотлогдож, тэр ч бүү хэл амраг сэтгэлийн асуудлууд нь ч олон нийтэд ил болсон эрхэм гишүүн талийгаач Г.Батхүү агсны амь насны хэрэгт холбогдогчоор татагдсан.

Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгсний дагуу 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. 

Н.Номтойбаярыг баргын зүйлээс айхгүй, бадрангуй омогт хэмээн дүгнэдэг нь бүрэн эрхээ цуцлуулж, МАН-аас хөөгдөх үед нотлогдсон гэж хэлж болно. Тэрээр айж эмээж түгшсэнгүй, гэмшсэн ч шинжгүй өдрийг өнгөрүүлж байсан юм. Бас дуугаа хураасангүй " Үнэхээр шударгаар асуудлыг шийдье гэвэл МАН хүчин хийсэн Д.Гантулгаа хөө, зодоон хийсэн нөхрөө хөө. Бааранд зодоон хийснээс Төрийн ордонд хийсэн зодоон хоёрын аль нь илүү ноцтой байна. ЖДҮ-чдээ намаасаа гарга. Мэдээж УИХ нь аваад үлдчихнэ. Намаас хөөх эрх нь бол байгаа. Адилхан л зарчим үйлчлэх ёстой. 2020 онд МАН-аас нэр дэвшүүлэхээргүй болголоо. УИХ нь 2020 онд нэр дэвшүүлэхгүй гэж хичээж байна" гээд хэлээд амжсан. 

- Дараагаар нь "Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Гэхдээ би улс төрийг орхихгүй" хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Н.Номтойбаяр ирэх зургадугаар сард болох УИХ-ын бие даан нэр дэвшихээр төлөвлөж буй. 7-р тойрог буюу Дорнод аймгийн хоёр мандатын нэгийг авахын төлөө өрсөлдөхөөр болж. 

Ямартай ч МАК-ийн ханхүү бие дааж нэр дэвших эсэх нь цаг хугацааны л асуудал. Харин чинээлэг айлийн зангарагтай атаман улс төрд эргэн ирэх нь сонгогчдын шийдвэрээс хамаарна. 

 

 

Э.Цэбэ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
aji 123:Bytehgyi amitan gedgii n bygd medej bgaa!! Naigyi shunaltai gaj zan arinshintai gedeg n batalagdsan!! 2020-04-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?