УЛС ТӨР МӨРӨӨДӨГЧ, ҮГ, ГОЁЛ УРЛААЧ

2020-04-29  

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө хоёр сар үлдээд буй. Иймд ч өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ээлжит сонгуульд бие даан өрсөлдөх 208 хүний нэрсийг зарлалаа. Нэрсийг жагсаалтыг харвал ёстой алиа салбадайн цуглуулга гэлтэй мөрөөдөгчид, урлаг соёлынхон, сошиал одууд, халаагаа өгдөггүй попууд байх юм. Тэдний дунд зальтай, зартай, хөдөлмөрч, уран бүтээлч, сүрхий сүйхээтэй гээд л ард иргэдийн дунд янз бүрийн л хоч авчихсан байдаг “Exclusive”-ээр овоглодог Г.Майцэцэг гэх эмэгтэй байгаа нь олны анхаарлыг татаж эхэллээ.

МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэг мандатаа хүлээсээр байна

Г.Майцэцэг бол үндэсний үйлдвэрлэгч. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй хэмээн сенсацлаж байдаг нь иргэдийн болон худалдаа үйлчлэгч нарын эрх ашгийн төлөө бус сонгуулийн ажилд бэлдэж байсан бололтой. 

- 2013 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн шалгалтаар “Exclusive” компанид 150 сая төгрөгийн татварын өр ногдуулсан аж. Үүн дээр бусад  татварын өр нэмэгдэж, тус компани нийтдээ 174 сая төгрөгийн татварын өртэй болж. Татварын өрөө төлөлгүй явсаар анхан шатны шүүхээр орж,  Exclusive” компани өрөө төлөх ёстой гэсэн шийдвэр гарч, компанийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, татварын өрөө төлнө хэмээн гарын үсэг зурсан хэдий ч төлөлт хийгдээгүй учраас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс компанийн дансыг хааж байсан удаатай. Энэ үед үйлдвэр эрхлэгч Г.Майцэцэг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Хүннү молл”, “Номин” их дэлгүүрт 120 сая төгрөгийн барааг үнэ төлбөргүй тараана гэсэн цуурхал тарааж, оочер дараалал үүсгэж цугласан хүмүүсээс эхний 50 хүнийг оруулаад бусдыг нь оруулаагүй юм.

- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт барьцаагүй, хүүгүй их хэмжээний мөнгө зээлдүүлсэн. Гэвч зээлээ өнөөдрийгхүртэл авч чадахгүй байгаа тухайгаа өөрийн нүүр номондоо “ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХ МӨНГӨ АЛДАХААС ХЭЦҮҮ …” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн. Уг мэдээллээр Г.Майцэцэгз зээлсэн мөнгөө өгөлгүй хоёр жил болсон нь 2020 оны хоёрдугаар сард олон нийтэд ил болсон. 

13 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ

- Г.Майцэцэг бол зөвхөн үндэсний үйлдвэрлэгч биш улс төрийн мөрөөдөгч юм. Тэрээр 2017 онд МАН-ын даргад өрсөлдөх шийдвэр гаргаж байсан. Энэ үед тэрээр " Би 2010 онд МАН-д элссэн. Бага хуралдаа итгэж сонгосон, мандат нь энэ байна. Гэнэт өчигдөр МАН-ын намын даргад нэр дэвшихээр шийдээд, өдөртөө гишүүнээр элссэн юм байхгүй.МАН-ын дарга болчих юм бол намынхаа лидерүүдэд улс төрийн уучлал үзүүлж, бүх зүйлийг шинээр эхлүүлэх боломжийг нь олгоно. Бид нар өөр хоорондоо хангалттай өс зангидсан. Одоо өс зангидаад хол явахгүй. Энэ муухай арга барилаа болих хэрэгтэй хэмээн мэдээлж байсан юм. 

МАН-ын даргад өрсөлдөх Г.Майцэцэг гэж хэн бэ

- Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын Европ буюу Польшийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх байсан юм. Тиймээс л экс сайд түүнд тусламжийн гараа сунгаж байсан бололтой. Учир нь 174 сая төгрөгийн татварын өртэй будилж явахад нь  уг асуудлыг Засгийн газар авч хэлэлцэж, Г.Майцэцэгийг Ерөнхий сайд хүлээн авч уулзсан юм. Гаргасан нь шийдвэр нь ТЕГ-т тус компанийн дансыг нээ гэсэн үүрэг өгсөн байдаг байна. 

Г.Майцэцэг нь “Exclusive” компанийнхаа нэр дээр Засгийн газрын “Чингис” бондоос 700 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч байсан гэх мэдээлэл бий. Тэгээд бүүр зээлээ төлөөгүй. Өрнөөс мултрахын тулд “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн болж  улс төрчдийг шүүмжилж, төв талбайдаа жагсаж, хэвлэлийн бага хурал хийж олны өмнө нулимсаа дэлгэсэн ч байж болзошгүй юм. 

Энэ бүх асуудлаас дүгнэж үзвэл Г.Майцэцэг улс төрд горилох бус  үндэсний үйлдвэрлэгч, ард иргэдийн итгэл сэтгэлийг дааж ур ухаанаа шингээн гоёл урласан нь дээр болов уу ? 

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?