С.АМАРСАЙХАН ДАРГЫН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА

2020-05-04  

С.Амарсайхан олонхын саналаар Хотын даргаар сонгогдлоо

Шинэ коронавируст халдвар буюу Covid-19 цар тахал дэлхий нийтийг айдаст автуулж буйг бид бүгд нүдээр харж, чихээр сонсож байна.

Тухайлбал: Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 80,889 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 3,562,260 хүрлээ. Мөн нас баралт 3,430-аар нэмэгдэж, нийт нас барагсдын тоо 248,093 , эдгэрсэн хүний тоо 1,153,050 болсон байна.

Манай улсын тухайд 38 тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалтыг хянах хүрээнд авч хэрэгжүүлэх бүх арга хэмжээг авч байна. Иймд ч хөл хорио буюу өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 5 дугаар сарын 31 хүртэл сунгаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1 хүртэл түр зогсоож, зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоосон.

Гэтэл Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан энэ бүх шийдвэрийг сөрж, эрсдэл дагуулсан, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг умартсан "Хорлон сүйтгэх" шийдвэр гаргалаа. Тодруулбал: Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээж, ажиллах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан. 

Боловсрол олгох тэнхимийн сургалтыг нээгээгүй атлаа, баар цэнгээний газрыг урьтаж нээсэн хотын даргын шийдвэрийг иргэд эсэргүүцэж ихээхэн бухидамж буйгаа цахим орчинд илэрхийлсээр байна. 

Фитнесст нэг дор 10-аас олон хүн үйлчлүүлэхгүй, автобусанд хоёр метрээс хол зайтай зорчих хэрэгтэй гэж уриалж байсан атал асар их эрсдэл дагуулсан шийдвэр "Ашгийн төлөө" юу ?

Хөл хорио тогтоож бар, цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоогоод байсан энэ үед бизнес эрхлэгч нар орлогоо алдаж зээлээ төлж чадахгүйд хүрч туйлдсан нь үнэн. Иймд ч хотын даргын гаргасан шийдвэрийн дагуу уухайн тас үйл ажиллагаагаа нээсэн хоёр ч газар "Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан" юм. Иргэдийг олноор цуглуулж, бөөгнөрөл үүсгэсэн гэх үндэслэлээр. Бар цэнгээний газар болсон хойно олон хүн цуглалгүй яахав. Түүгээр ч зогсохгүй архидан согтуурах нь мэдээжийн хэрэг. Ийм байхад нөгөө 2 метрийн зай ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахих нь худлаа. Халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ.

Энэ нь С.Амарсайхан дарга цаг үеэ олоогүй мэдрэмжгүй шийдвэр гаргасны хор уршиг. Иймд хотын дарга та  харалган шийдвэрээ эргэн харж, цуцлах нь зүй ёсны хэрэг юм. 

С.Амарсайхан: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн 1.8 ...

Ард иргэдийн эрүүл мэнд, нийслэл хотын амар тайван, аюулгүй байдлыг умартсан С.Амарсайхан дарга танд 

"Covid-19 " цар тахлын эсрэг тэмцэж. Монгол улсын аюулгүй байдал, эрүүл энхийн манаанд зогсож буй алба хаагчдийн нөр их хөдөлмөр хичээл зүтгэл. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн үзэж, хөл хориог зөрчилгүй гэртээ амар тайван байгаа мянга мянган гэр бүлийг хүндэтгэн үзэхийг Control.mn сайтын зүгээс хүсэж байна. 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ajil hj bgaa hun ene zergiin eserguutseltei olon tulgarah bhoo bitii ****ntraarai 2020-05-04
Зочин:ajlaa sain hj bnaaaaa 2020-05-04
Zochin:amjilt husey 2020-05-04
зочин:bar pub-n uilchilgee erhlegch aj ahuin negjuud hurtel hund bdald bga bolohoor ingej neej bga blguideee 2020-05-04
Зочин:barruu chireed bga bishdee orohgui bhad l bolnoshdee 2020-05-04
zochin:hotiin darga zuv shiidver gargasoon, ediin zasgaa demjij gazruudaa neeh ni zuv, 2020-05-04
зочин:restauran pub gazruud hurtel ih huntei bgad bsan. humuus uursduu l uhamsartai amidarmaar bn da 2020-05-04
зочин:surgaltiin tuviig bolovsroliin said shiideechee. eniig chin neeh esehiig hotiin darga bish bolovsroliin said shiiddeg yum bnleeshdee,.surgaltandaa suumaar bn 2020-05-04
Зочин:амарсайханыг дэмждэг, амжилт хүсье 2020-05-04
Zochin:ахуйн архидалт нэмэгдэж байгаа гэж мэдээллээд бсан биздээ, иймэрхүү газруудаа нээсэн дээрээ 2020-05-04
zochin:бараа л сонгохоо байчихлдаа хүмүүсээ, баранд бгаа хүмүүсээ шүүмжлээд бх гэж, гэтэл өөрсдөө хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хоршоо хэсээд цэцэрлэгт хүрээлэн ороод л битүү бэлчиж л байна лээшд 2020-05-04
zochin:бүх газруудыг нээгээд хэвийн ажиллуулчихсан дээрээ, тэгэхгүй бол ажилгүй олон сар гэртээ суулаа. ажиллаж амьдармаар бнашд 2020-05-04
Зочин:залуу яваагүй юм шиг баранд орсон залуусыг шүүмжлээд бхын хаха 2020-05-04
Zochin:засгийн газрын шийдвэрээр ажил хэргээ хийгээд явж бгаа, ямар дураараа шийдээд хийж бгаа бишдээ. Хүрэлсүхийн Засгийн газар л энэ бүгдийн ард бгаа 2020-05-04
Zochin:сургалтын төвүүдийг нээхээр боллоо, ариутгалаа сайн хийж, ном журмынх нь дагуу ажиллаасай билээ дээ 2020-05-04
Зочин:үйл ажил****агаа хэвийн явуулж бгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө энийгээ дагаж мөрдөөд ажиллах хэрэгтэйшд. ажиллаж чадахгүй бол хаагаад явах нь зөв 2020-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?