АМАРСАЙХАН ХОТЫНХОО ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫГАА "ТАХИЛАА"

2020-05-04  

Ѳнгѳрсѳн долоо хоногийн сүүлчээр, Олон улсын эв санааны нэгдлийн ѳдѳр Майн 1-нийг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд зѳвшѳѳрлѳѳ авсан Баар, цэнгүүний газрын хоригийг цуцалж, үүд хаалгыг нь нээсэн. Гэвч 48 цаг бололгүйгээр баар, цэнгээний газрыг дахин хаахаар болсон байна.

-Баар цэнгээний газар нь эрсдэл дагуулж байна. Мэргэжлийн хяналтаас тавьж буй шаардлагыг биелүүлж чадаагүй. Хяналт тавих тѳрийн байгууллагуудын уялдаа холбоо сул зэрэг нь баар, цэнгээний газрыг тодорхой бус хугацаагаар хаах шийдвэр гаргахад нѳлѳѳллѳѳ. Энэ ажлыг тааруу зохион байгуулсан Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас нь чѳлѳѳлж байна гэж Хотын захирагч Амарсайхан лүгдэн буулгалаа. "Дээд дарга нар судалгаа шинжилгээ хийлгүйгээр, үндэслэл муутай шийдвэр гаргаж байна.Тэр нь сар хоногоор маргаан дагуулдаг гэж МХАҮТ-ийн ерѳнхийлѳгч Амартүвшиний хэлсэн үгийг баталлаа.

"Хөтөлийн Цемент Шохой"ХК: Үйлдвэрээс гарч буй цементийн үнэ нэмэгдээгүй

Зах зээл дээрх цементийн үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл гадуур гарах болсон. Зарим үйлдвэрүүд цементийн үнээ нэмсэн нь зах зээл дээрх цементийн үнэ өссөн гэх явган яриаг үүсгээд байна. 

МАК, Монполимет, Хөтөлийн цементийн үйлдвэрүүд нь үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн мэтээр олон нийтийн цахим сүлжээнд бичиж байгаа нь ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албаныхан хариуллаа. 

Өнөөдөр зах зээл дээр “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” гэх нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй цемент үйлдвэрлэгчээс цемент худалдан авч, үнэ нэмэн дамжуулан борлуулагч нар буюу "ЦЕМЕНТИЙН ЧЕНЖ" нар цементийн үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа гэдгийг үйлдвэрлэгч нар хэлж байна. Эдгээр дамжуулан борлуулагч нар нь том цементийн үйлдвэрүүд байгуулагдахаас өмнө буюу импортын цементээр зах зээлээ хангадаг байх үеээс эхлэн олон жил цементийн эрэлт хэрэгцээ ихэссэн үед үнийн тоглолт хийж ирсэн. Өнөөдөр ч энэхүү аргаа хэрэглэж үйлдвэрлэгч нар үнэ нэмсэн гэх худал мэдээллийг тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байна. 

Тухайлбал Хөтөлийн “Цемент Шохой” ХК нь 2020 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэн хоногийн бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа гэнэ. 

2019 оны барилгын салбарын өвлийн зогсолт эхлэхэд буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-нд цемент, чулуунцарын хангалттай нөөцтэйгөөр 2020 оны 03 дугаар сарын 01-ээс ажиллаж эхлэх төлөвлөгөөтэйгөөр Хөтөлийн "Цемент шохой" ХК үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. 

Тус  компани нь 2020 оны 3 дугаар сард үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажиллагааг хангаад байсан хэдий ч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирус, COVID-19 цар тахлын улмаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлж  4 дүгээр сарын 12-ны өдрөөс бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. 

Хөтөлийн "Цемент шохой" ХК нь  үнийн тогтвортой бодлого баримтлан 2018 онд батлагдсан цементийн үнийг өнөөг хүртэл мөрдөн ажиллаж цемент, чулуунцарын хангалттай нөөцтэйгөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн үйлдвэрийн хувьд өдөрт 2500-3000 тонн цемент үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. 

Өнгөрсөн жилүүдэд цементийн дундаж үнэ 170 гаруй мянган төгрөг байсан. Үйлдвэрүүд энэ л дундаж үнээрээ бүтээгдэхүүнээ борлуулж байгаа гэнэ. 

Шинэ төрлийн коронавирус, COVID-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байсан барилгын компаниул  нэгэн зэрэг ажлаа эхэлснээр цементийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн ч үйлдвэрүүд үнээ нэмэгдүүлэхгүй гэсэн бодлого баримтлан ажиллаж байхад ченжүүд эрэлт нэмэгдэж байгааг далимдуулан үнэ өсгөчихөөд үйлдвэрлэгч нарт нялцаах гэж оролдож байна. 

Цементийн хомсдлыг бий болгож байгаа энэ цаг үед Хөтөлийн "Цемент шохой" ХК нь улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан өөрийн боломжийн хэмжээнд нийлүүлэлт хийн ажиллаж байгаа юм. Мөн 2018 онд тогтоосон цементийн үнийг огт өөрчлөхгүй бөгөөд цаашид ч тухайн үнээр худалдаалах болно гэж тус компанийнхан мэдэгдлээ.   

Ийнхүү үйлдвэрлэгч нар нь бодлогоо гаргаж, үнээ тогтворжуулж байхад Төр бодлогын зохицуулалт алга. Төр цементихйн эрэлт бий болоход үйлдвэрлэгч нараа дэмжиж ажлуулахын оронд ченж нарт цементийн үнийг атгуулчихаад сууж байна. Тэгсэн хэрнээ цементийн үнэ нэмэгдэхээр үйлдвэрлэгч нарлуу дайрдаг гажуудал оршиж байгаа юм. Цементийн үнэ өсөөгүй гэдгийг албаныхан хэлж байна. 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?