ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ОГЦРУУЛАХААР ҮХЦ-Д ХАНДЖЭЭ

2020-05-04  

Ц.Уянга, Э.Одбаяр тэргүүтэй иргэд, ТББ, улс төрийн намууд нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах ...

Тодруулбал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль санаачлан батлуулсан нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар тогтоосон үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй зүйлээр Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлалд халдсан үйлдэл болсон хэмээн үзэж буй аж. Шүүхийн хараат бус бие даасан байдлыг алдагдуулж, шүүх, хуулийн байгууллагад нөлөөлөх замаар улс төрийн зорилгоор иргэдийг хэлмэгдүүлэх нөхцөл хэдий нь бий болсны тодорхой жишээ нь Монгол улсын ерөнхий сайд асан М.Энхсайханыг барьж хорьсон асуудал хэмээн тэд үзэж байна. Хэрэв Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцээс дээр дурдсан асуудлаар Үндсэн Хууль зөрчсөн нь тогтоогдож дүгнэлт гарвал Х.Баттулга ерөнхийлөгчөөс огцрох нөхцөл бүрдэх юм. Ерөнхийлөгчөөс огцруулах үндэслэлийг Монгол Улсын Үндсэн Хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2 дах заалтад тусгасан байдаг байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?