Ц.ОЮУНГЭРЭЛ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ

2020-05-05  

Ц.Оюунгэрэл: Мөнгө тараасан мэдээллийг би цацсан нь үнэн ч бичлэг ...

Ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуульд Уих-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэр дэвшихээс татгалзсан байна. Харин орон нутгийн сонгуульд өрсөлдөх юм байна.

Тэрээр " “Жорлонгоо өөрчилье” төслөө орон нутаг, нийслэлийн түвшинд хийж, хэрэгжүүлэхийг зорьсон учраас  орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн. Миний нэр дэвшихгүй нь нөгөө талаараа дэнчинтэй холбоотой. Манай намд анх татварын асуудал орж ирсэн тухайн үед буюу одоогоос бараг гурван жилийн өмнө “Намын татварын хэмжээ хэтэрхий хатуу байна, гишүүд нь төлж болохуйц хэмжээтэй байх ёстой, ийм дааж давшгүй өндөр байж болохгүй. Татвар хэт хатуу байвал нам гишүүдээ алдана шүү” гэж хэлж байсан байр суурин дээрээ би  одоо ч гэсэн  байгаа." хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцоллоо.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?