МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН ШАЛТГААНЫГ ЦОГТБАААТАР САЙД ТАЙЛБАРЛАХ УУ?

2020-05-06  

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех улсад айлчилна

Монгол улс саарал жагсаалтад багтаад жил ч хүрээгүй байна. Монгол улс санхүүгийн сахилга батгүй гэдэг нь олон улсын тавцанд батлагдсан. Зээлжих зэрэглэл буурсан. Монголд итгэх итгэл алдарсан. Ѳѳрѳѳр хэлбэл найдваргүй түнш гэдэг ангилалд Монгол улс багтаад нэг жилийнхээ ойтой золгож байна. Үүнээс гарч чадна, эдийн засаг сайжирч буй гэж тухайн үед хэлж байсан Сангийн сайд Хүрэлбаатарын үгнээс ѳѳр зүйл үлдсэнгүй. Алдаагаа засаж залруулаад, санхүүгийн сахилга батаа дээшлүүлэх "гэрийн даалгавар" авсан Монголын Засгийн газар, түүний Сангийн Яам олигтой ажиллаж чадаагүйг, Монгол улс саарал жагсаалтаас хар жагсаалт руу унаж магадгүй мэдээлэл нотлоно.

-Монгол улсыг хар жагсаалтад оруулах тухай мэдээллийг Монголын Засгийн газар, Сангийн Яам аваагүй гэж сангийн сайд Хүрэлбаатар мэдэгдэж байна. Ямар ч гэсэн Европ тивийн нутаг дэвсгэр дээр мөнгө угаах үйл ажиллагаа явуулдаг улс орны жагсаалтыг шинээр гаргах болсон бѳгѳѳд, тус жагсаалтад Багам, Маврики, Панам, Барбадос, Ямайк, Гана, Камбож, Ботсвана, Зимбабве, Никарагуа, Мьянмар зэрэг улсын хамт Монгол улс багтах болсныг Ройтерс агентлаг мэдээллээ. Дээрхи нэр бүхий 12 улсыг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулна гэж үзэн, гишүүн орнуудаа тухайн орнуудыг хянах хэрэгтэй гэж зааварчилсан нь тун ноцтой асуудал. Энэ нь Монгол улсыг хар жагсаалтад ч хамруулах үндэс болохыг үгүйсгэхгүй. Харин мөнгө угаадаг орнуудын жагсаалтаас Саудын Араб, Америкийн Виргин, Пуэрто-Рико, Самоа, Гуам арлууд хасагдсан байна. Дээрхи жагсаалтад Монгол улсыг оруулахад Монгол улсын дипломат албаныхан ихээхэн нѳлѳѳлсѳн. Монголын дипломатчидын Польш, Герман, Унгар зэрэг оронд тамхи, хар тамхи тээвэрлэсэн удаа дараагийн хэрэг нѳлѳѳлсѳн байж таарна. Тиймээс гадаад хэргийн сайд Цогтбаатараас ч "ял" асуудаггүй юм аа гэхэд, хариуцлага нэхэх цаг иржээ. 

ХБНГУ-д эм нэвтрүүлсэн монголын дипломатыг энэ долоо хоногт шүүнэ ...

Хамгийн сүүлд Будапештээс дипломат ачаа зѳѳж буй нэрийн дор хар тамхины тѳрлийн мансууруулах бодис зѳѳж явсан Монголын дипломат паспорттой дипломатчийг Германы Дрезден хотын хурдны зам дээр саатуулан баривчилсан.

 

Ц.Батаа

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?