Ж.БАТЗАНДАН: МОНГОЛД БАНКНЫ БОДЛОГО АЛДАГДСАН, БАНК БАЙХГҮЙ, ЛОМБАРД Л БАЙНА

2020-05-07  

Монгол улс мѳнгѳний бодлогоо алдсан. Монгол банк үүнийг барьж чадахгүй байна. Арилжааны банк бол мѳлжлѳгийн машин болсон. Бизнесийг шулан мѳлжигчид бол банк. Монголд банк жинхэнэ утгаа гээсэн учир банкгүй гэж хэлж болно. Харин ломбард гэж хэлж болно. Бүх шатанд ломбард цэцэглэж, ард иргэдийг "хүүлж" байна. Монгол улс саарал жагсаалтаас гарах биш, бүр хар жагсаалт руу унах гэж байгаа нь Монголын мѳнгѳний бодлого дампуурсны илрэл. Монгол банкны тэргүүн дэд ерѳнхийлѳгчѳѳр МАН-аас УИХ-д сонгогдож байсан, ѳнѳѳдѳр Хэнтий аймгийн засаг даргаар ажиллаж буй Ганбямбын хүү Дѳлгѳѳнийг томилох гэж байгааг дэмжихгүй байна. Ѳмнѳ нь Энхбаярын хүү Батшугарыг энэ суудлаар "шагнаж" байсныг санаж байна. Энд ажил хийх мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Монгол банк бол дарга эрх мэдэлтнүүдийн үр хүүхдээ " шахдаг" газар байж болохгүй. Чуулган дээр ШИНЭ намын дарга Батзандангийн хэлсэн үгнээс ишлэв.

Ганбямбын хүү Дѳлгѳѳнийг Монгол банкны тэргүүн дэд ерѳнхийлѳгчид дэвшүүллээ. Тэрбээр ѳмнѳ нь Монгол банкны хяналтын албанд байцаагч, ахлах байцаагч, 2018 оноос Тѳрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна.

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?