Ц.ГАРАМЖАВ, Ц.МӨНХ-ОРГИЛ НАР СОНГУУЛИЙН ДАЛД СУРТАЛЧИЛГААГАА ЭХЭЛСЭН ҮҮ ?

2020-05-08  

Ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших горилогчдын нэрс олон нийтэд ил болоод буй. Горилогчид зургадугаар сарын 2- ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ сонгуулийн хорооноос гардаж аваад албан ёсоор сурталчилгааны ажилдаа орох ёстой.

Сонгуулийн тухай хуульд зааснаар одоо нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс өөрийн зурагт хуудасаа тараавал хууль зөрчсөн үйлдэл болно. Гэхдээ энэ хууль УИХ-ын гишүүдэд илт давуу байдал олгосон. Тодруулбал: УИХ-ын гишүүд ажлын тайлан гэж нэрлээд зурагт хуудсаа иргэдэд тарааж болно. 

Энэхүү хуулийн зохицуулалтыг  2016 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар зэрэг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар ажлын тайлан гэх өөрийн зургаар дүүрсэн цаас ном сэтгүүлийг айл өрхүүдэд тараагаад эхэлжээ.

Image may contain: 2 people

Сонгуульд хэрхэн ялалт байгуулах, ард итгэлийн олох төлөвөө гартаа оруулсан гишүүд цаас материал тарааж байх хугацаанд хуулиар боомилогдсон бие даагчид эвсэлийн гишүүд зургадугаар сарын 2-ныг хүлээгээд сууж байна. 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?