Н.НОМТОЙБАЯР: ШУДАРГА ЁС ИНГЭЖ ГАЖУУДАЖ БАЙХАД БИ БОСОХ ЁСТОЙ

2020-05-08  

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр /2020.05.08/ Авлигатай тэмцэх газарт хандан Монгол Улсын Ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайханыг шалгуулах хүсэлтээ гаргалаа. Тэрбээр 

Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс өмнө би  арванхоёрдугаар сарын 12-ны өдөр  Төрийн ордонд хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Гэтэл намайг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хэмээн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд үүнийг маш тодорхой дурдсан байдаг. Удалгүй өмгөөлөгч н.Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт /НПГ/  миний эсрэг гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна.Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан. Нууцын зэрэглэлтэй учраас  илүү  зүйл ярьж болохгүй байна. Тэгэхээр энэ бүх  үйл явц нь  УЕП хууль цаазын тэргүүн зөвлөх  Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох төрийн дээд байгууллага болох УИХ-д худал мэдээлэл түгээсэн.

Намайг гүтгэн доромжилсон. Авлигал албан тушаалынхаа давуу байдлыг над дээр ашигласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тодорхой зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн. Хуулийн өмнө бүгд  тэгш эрхтэй байх ёстой. Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа юм бол би нотлох баримт дээрээ үндэслээд тэр хүнийг яагаад хуулийн байгууллагаар шалгуулж болохгүй гэж. Энэ бол иргэн хүнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр. УЕП байлаа гээд хуулиас давуу эрхтэй гэсэн үг биш. Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2018-2020 онд гаргасан.  Хоёр ялгаа байгаа нь  он сар өдөр, сайдынх нь нэр л өөр байгаа. Тэдгээр шийдвэрүүдийг буруутай гэж үзэхгүй байтлаа намайг буруутай гэж яллаад байна.

 

Би өмнө нь нэг ч удаа хууль хяналтын байгууллагад хүндрэл, чирэгдэл учруулж байсан удаагүй. Улс төр орсон газар хууль үйлчилдэггүй гэдгийг л өөрийн биеэр үзчихлээ. Би улс төрөө зургаан сар завсарлалаа. Шударга ёс ингэж гажуудаж байхад би жинхэнэ босох ёстой. Надаас өөр хүн босож чадахгүй. Надад мэдлэг нь байна. Би санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш. Хар багаасаа 20 жил төрд зүтгэлээ. Хууль үйлчилдэг гэдэгт итгэсэн, ямар гэнэн загнаснаа би өөрөө гайхаж байна гэлээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?