Г.МАЙЦЭЦЭГ БИЕ ДААН НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭСЭЭ ТАТГАЛЗЛАА

2020-05-12  

УИХ-ын 2020 оны сонгуульд 208 бие даагч нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан. Үүний дотор “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүлж байсан. Гэвч тэрээр өөрийн хүсэлтээр сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээсээ нэрээ татсан байна.

Г.Майцэцэг: Би МАН-ын дарга болбол намынхаа лидерүүдэд улс төрийн ...

Тэрээр  үндэсний үйлдвэрлэгч дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй хэмээн сенсацлаж байдаг нь иргэдийн болон худалдаа үйлчлэгч нарын эрх ашгийн төлөө бус сонгуулийн ажилд бэлдэж байсан бололтой гэх таамаглал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм.

Тухайлбал: - 2013 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн шалгалтаар “Exclusive” компанид 150 сая төгрөгийн татварын өр ногдуулсан аж. Үүн дээр бусад  татварын өр нэмэгдэж, тус компани нийтдээ 174 сая төгрөгийн татварын өртэй болж. Татварын өрөө төлөлгүй явсаар анхан шатны шүүхээр орж,  Exclusive” компани өрөө төлөх ёстой гэсэн шийдвэр гарч, компанийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, татварын өрөө төлнө хэмээн гарын үсэг зурсан хэдий ч төлөлт хийгдээгүй учраас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс компанийн дансыг хааж байсан удаатай. Энэ үед үйлдвэр эрхлэгч Г.Майцэцэг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Хүннү молл”, “Номин” их дэлгүүрт 120 сая төгрөгийн барааг үнэ төлбөргүй тараана гэсэн цуурхал тарааж, оочер дараалал үүсгэж цугласан хүмүүсээс эхний 50 хүнийг оруулаад бусдыг нь оруулаагүй.

- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт барьцаагүй, хүүгүй их хэмжээний мөнгө зээлдүүлсэн. Гэвч зээлээ өнөөдрийгхүртэл авч чадахгүй байгаа тухайгаа өөрийн нүүр номондоо “ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХ МӨНГӨ АЛДАХААС ХЭЦҮҮ …” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн. Уг мэдээллээр Г.Майцэцэгз зээлсэн мөнгөө өгөлгүй хоёр жил болсон нь 2020 оны хоёрдугаар сард олон нийтэд ил болсон. 

- Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын Европ буюу Польшийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх байсан юм. Тиймээс л экс сайд түүнд тусламжийн гараа сунгаж байсан бололтой. Учир нь 174 сая төгрөгийн татварын өртэй будилж явахад нь  уг асуудлыг Засгийн газар авч хэлэлцэж, Г.Майцэцэгийг Ерөнхий сайд хүлээн авч уулзсан юм. Гаргасан нь шийдвэр нь ТЕГ-т тус компанийн дансыг нээ гэсэн үүрэг өгсөн байдаг байна. 

 

О. Гоо-Оюун

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?