Н.ЭНХБОЛД : АРДЧИЛЛЫН ҮЙЛ ЯВЦЫГ ЗОГСООХОД ХАМГИЙН ТОМ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ПАРЛАМЕНТ БАЙЛАА

2016-05-07  

УИХ-д нэр цэвэр, өндөр мэдлэг, арвин туршлагатай цөөн гишүүн бий. Тэдний нэг нь Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд. Хамтарсан засгийн үед гадаад хэргийн сайд ч хийж байсан туршлагатай. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж ирсэн хашир туршлагатай парламентийн гишүүн. Олон улсын парламентийн холбоонд ч сонгуультай нэгэн. Тэр болгон микрофон бариад, С.Ганбаатар гишүүн шиг босон суун жүжиглэх дургүй. Харин хэлбэл голыг нь хатгаад хэлчихэж чаддаг. Тэр хэд хэдэн парламентад сонгогдсон тул парламентийг өөр хооронд нь харьцуулж хэлэх, дүгнэх эрхтэй нэгэн гэж нөхөд нь хүлээн зөвшөөрдөг. Удахгүй бүхэн эрх нь дуусах, З.Энхболдын даргалсан парламентийн тухайд "Байгуулагдсан цагаасаа хууль зөрчөөд үйл ажиллагаагаа эхэлсэн, зөвхөн олонх болсон нь бүх зүйлийг дураараа хийдэг логиктой үйл ажиллагаа явууллаа. Парламентийн зөвшилцөл, олонх цөөнхийн ойлголцол, ер нь ардчиллын мөн чанар алдагдсан , хууль дээдлэх ёсыг огоорсон, улс төрийн төлөвшлийн үйл явцыг бүхэл бүтэн үеэр хойш нь ухраасан парламент байлаа" гэж хатуухан дүгнэлээ. Үйл ажиллагаа, улс төрийн шийдвэрийн хувьд ч урагшлах битгий хэл, бүхэл бүтэн үеэр ухраалаа гэж тодотголоо. Ялангуяа сонгуулийн хуулин дахь, түүн дотроо холимог систем дэх давуу талыг ашигласангүй гэж тэр үзлээ. Нямаагийн Энхболд, Зандаахүүгийн Энхболдын парламентад "Онц, Сайн" гэсэн дүн байхгүй, "Дунд" ч тавих боломжгүй, харин "Муу" гэсэн дүн тавилаа.

 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ЭНХБАЯРЫГ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ТОМ БОЛОМЖ УЧРААС НУХЧИН ДАРЖ АВАХЫН ТУЛД МАНАН ДЭНДҮҮ МУУХАЙ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА. ЦЭЦИЙГ НҮДНИЙ БУЛАЙ ШИЙД ГАРГАХАД ХҮРГЭЖ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ЗӨРЧИН ЗӨРЧИН ХУУЛИЙН ЗААЛТАА ӨӨРЧИЛЛӨӨ. 2016-05-08
Баавгай:Нямаагийн Энхболд шиг төрийн түшээ даан ч ховор юм даа жинхэнэ төрийн хар хүн дээ энэ удаагийн сонгууль маш хариуц****тай слнгууль болох ёстой эрх баригч дампуу ардчилсан нам юм хийсэн нэрээр монгол улсыг самарлаа идэшээ булаалдаж байгаа ноход шиг хоорондоо зодолдож тэмцэлдээд дотоод зөрчил асуудлаа зохицуулж чадахгүй байгаа нам улс орныг яаж удирдан чиглүүлэх билээ сонгож үзлээ харлаа хоосорч ядуурлаа элгээрээ хэвтлээ өрөнд орлоо одоо гүйцээ 2016-05-08
irgen:zov heljee. 2016-05-08
Жирийн л Сонгогч:Монголчуудаа бүгдээрээ сонгуулиа өгөөрэй. Бүгдээрээ шүү. Монгол Улсын иргэн та Монгол Улсын төрийг түвшин тогтвортой байлгаж Монгол Улсын бусад хөгжиж буй орнуудаас илүү өндөр хурдтай, ард иргэд нь амар тайван, амьдрал нь хангалуун байлгахад хамгийн том нөлөөтэй гэдгээ мэдэх үү. Бүгд сонгуулиа өгөөрэй. Зөв хүмүүсээ сонгож хамтдаа жинхэнээс хурдтай хөгжцгөөе. http://vip76.mn/content/37234 үүнийг бас саначихаарай. Н.Энхболд танд амжилт хүсье. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод энэ улсын тэргүүлээд хурдтай үсрэнгүй хөгжилд манлайлахыг таниас хүсье. 2016-05-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?