БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ЯАГААД ИЙМ АНХААРАЛ ТАТАВ?

2020-05-18  

Энэ дүүргээс 2016 онд Батзандан, Саранчимэг, Батзориг, Оюунхорол, Ж.Энхбаяр нар УИХ-д сонгогдсон. Энэ удаа Баянзүрхчүүдийн сонголт арвин байх нь. ШИНЭ намын төлөөлөгчдийг ШИНЭ ЭВСЭЛ-ийн тэргүүн Ж.Батзандан, өөрөө тэргүүлэн намын дэд дарга Ц.Баттуяа, эдийн засагч Х.Батсуурь, мөн тус намын дэд дарга Ш.Батсамбуу болон намын дэд дарга, эдийн засагч С.Амарсайхан нарыг дагуулан дэвшиж байна.

МАН-аас тус дүүрэгт Хуульзүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр, сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХСҮТ-ий захирал асан, эмч Ж.Чинбүрэн , Э.Бат-Амгалан нарыг оруулж ирсэн нь ихээхэн өнгө нэмжээ. Өмнө нь сонгогдсон гишүүдээс ганцхан Саранчимэгийг дахин дэвшүүлсэн байна.

АН мөн л энэ дүүрэгт хүч хаяжээ. Намын лидерийн нэг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд тэргүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй, дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа, засаг даргын орлогч Т.Батцогт, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг нар Баянзүрх дүүргийг сонгожээ. Өмнө нь Баянзүрх дүүргээс сонгогдож байсан гишүүдээс ч нэгийг оруулсангүй. Хуучин, туршлагатай гишүүдийг дагуулж, шинэ гишүүдээ гаргах бодлогын илрэлийг эндээс харж болно.

МАХН, МУНН, ИЗНН-ын нэгдсэн “Та бидний эвсэл” Р.Өсөхбаяр, Г.Золзаяа, С.Бямбасүрэн, Б.Батболд, н.Өнөрбаяр нарыг дэвшүүлсэн.

Дээр нь “Зөв ХҮН Электорат” эвслээс ХҮН-ын ЕНБД Гантулга, ХҮН-ын НБД, Хүмүүнлэгийн ухааны доктор, "Шинэ монгол” сургуулийн захирал. П.Наранбаяр эрхзүйч Б.Оюунхишиг, здийн засгийн ухааны доктор Г.Рагчаасүрэн, ХҮН-ын НБД А.Дөлгөөн нарыг дэвшүүлсэн байна.

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баянзүрхийн ардчилагчдын төлөөлөл:Батзандангаа багаар дэмжээрэй. 2020-05-19
Баянзүрхийн ардчилагчдын төлөөлөл:БАЯНЗҮРХ ЗҮҮРЭГТ НЭР ДЭВШСЭН ШИНЭ ЭВСЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ БАГААР НЬ СОНГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА 2020-05-21
ахмадуудын төлөөлөл:Батзандангаа багаар нь дэмжих хэрэгтэй байна. Шударга ёс ялж манаг сарниулж хариуц**** тооцох цаг нь ирсэн шүү 2020-05-23
Баянзүрхийн ардчилагчдын төлөөлөл:БАТЗАНДАН. АМАРСАЙХАН, БАТСУУРЬ НАР ГАРАХ НЬ БАТАЛГААТАЙ 2020-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?