Н.НОМТОЙБАЯР ХАН-УУЛД МӨНГӨӨР ТҮРЖ БАЙНА

2020-05-23  

 УИХ-ын бүрэн эрхээ алдаж, хуулийнханд шалгагдаж, мөрдөгдөж, намаасаа жийгдсэн Номтойбаяр УИХ-д эргэж орохоор бүх хүчээ дайчилж байна. Тэр бие дааж Хан-Уулд нэр дэвшсэн. Хан-Уул дүүрэгт сонгуулийн штабаа ч байгуулж эхэлсэн. - Миний түрээслэхээр тохирсон байрыг үнэ мөнгөөр цохиж авсан гэж Хан -Уул электрон хөдөлгөөнөөс нэр дэвшигч хэлж байна. Ийнхүү Номтойбаяр Монголын Их Улс төрд дахин хөл тавихын тулд хөрөнгөө ч цацаж, хүчээ ч төвлөрүүлж буй юм байна. Хан -Уул дүүрэг 3 мандаттай. ШИНЭ ЭВСЭЛ-ээс Лу.Болд, МАН-аас Сарангэрэл сайд,  Шарк Танк-ийн Амартүвшин нарын хүчтэй өрсөлдөгч түүнийг хүлээж буй. Түүний зэрэгцээ Номтойбаярын бүрдүүлсэн материал дутуу дулимаг гэх шалтгаан яригдаж байна. Хэрвээ энэ үнэн бол, шалтаг болгон түүнийг сонгуулиас хасах магадлалтай. Номтойбаяр Хан-Уул дүүрэгт өрсөлдсөн тохиолдолд Сарангэрэл болон МАН-ын намын бусад дэвшигчдийн саналаас зулгаана гэж МАН битүүхэндээ болгоомжилж, Номтойбаярын нэрийг татуулах арга саам хайж байна гэх болов.

Ц.БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Garahgui 2020-05-24
зочин:энэ ч үнэн болж таарлаа. ман өөрсдийн саналыг хуваах магадлал өндөр учраас номтойбаярыг яаж ч хэлмэгдүүлэхээс буцахаа байлаа даа 2020-05-31
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?