ЯАГААД МАН ЯЛАВ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ЯАГААД ЯЛАГДАВ БУСАД НЬ ГЭЖ АСУУЯ

2020-06-25  

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн үндсэндээ давтагдлаа. МАН 65, АН 9, бие даагч 1, МАХН 1 ийм суудал авч байсан, 2016 онд. Тэгвэл МАХН буюу Та Бидний Эвсэл 1, бие даагч 1, ХҮН ба Электорат хөдөлгөөн 1, АН -11, бусдыг нь МАН авлаа, 2020 онд. Дуучин Жавхланг Алтанхуяг, Баасанхүүг Ганбаатараар солилоо. АН-д нэг л суудал нэмж олгов. Шинээр ХҮН нам л УИХ-ын өндөр босгыг давж орж ирлээ. Ард түмний хүнд амьдрал, нийгмийг хамарсан ядуурал, хар жагсаалт, төрийн албаны хүнд суртал сонгуулийн үр дүнд огтхон ч нөлөөлсөнгүй. Тэгснээрээ МАН УИХ-д дахин олонхи болж, Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломж бүрдлээ. Яагаад ийм дүн гарав гэдэгт дүгнэлт хийх гэж оролдоё.

Нэг: КОРОНАВИРУСЫГ АШИГЛАН ӨРСӨЛДӨГЧӨӨ ХЯЗГААРЛАЖ, ӨӨРСДӨДӨӨ ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН

Өрсөлдөгч нам, нэр дэвшигчдийн сурталчилгааны боломжийг хязгаарласан. МАН-ын гишүүд тайлан нэрээр сурталчилгааны материалаа өрх бүрт хүргэж давуу эрхээ эдэлсэн. Харин өрсөлдөгч нам, түүний нэр дэвшигчдийг айлын үүд тогшиж сурталчилгааны материал тараахыг Цар тахлын журмаар хориглосон. Ийнхүү гарааны тэнцвэргүй байдал үүсгэсэн. Мөн олон нийттэй уулзалт хийх нөхцөлийг чангатгасан нь шинэ улс төрийн хүчний боломжийг тэр хэмжээгээр хязгаарласан.

МАН тэргүүтэй намуудын мөрийн хөтөлбөр аудитын шалгалтад бүдэрчээ ...

Хоёр: КОРОНАВИРУСЫГ АШИГЛАН ЗАСАГ ДАВУУ ЭРХЭЭ ЭДЭЛСЭН

Тэтгэвэр нэмсэн, тэтгэврийн өр тэглэсэн хүүхэд бүрийн 100,000 (нэг зуун мянган) төг, ямаа бүрт 6000(зургаан мянган) төг олгосон нь МАН-д давуу байдал үүсгэсэн.

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг баталлаа

Гурав: ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ЧАДСАН

Нам доторх хоёр том бүлэглэлийн зөрчлийг дарж, ХҮЧЭЭ НЭГТГЭН сонгуульд орж чадсан. 

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

Дөрөв: ЭВСЛҮҮД НЭГДЭЖ ЧАДААГҮЙ

Сонгуулиар хуулиар олдсон эвсэж орох сайхан боломжийг эвслүүд алдсан. Амандаа орсон шар тосыг өөрсдөө түлхсэн. Дөрвөн эвсэл болсноор хүчээ тарамдаж, өөр хоорондоо саналаа хувааж, эцсийн дүнд өөрсдийгөө татан унагасан.

Намуудын мөрийн хөтөлбөр дэх онцлох заалтууд

Тав: ХЭН ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, УЛС ОРНЫГ УДИРДАХ ВЭ?

Сонголт хийхэд нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэг бол яах аргагүй шинэ ерөнхий сайд. Шинээр сонгогдсон энэ УИХ-аас эхлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хүчирхэг ерөнхий сайдын тогтолцоо эхэлнэ. Ялсан нам, эвслийн дарга энэ хүчирхэг ерөнхий сайдын суудалд залрах байв. АН-ын дарга С.Эрдэнэ( хэдийгээр Амаржаргал гэж зарласан ч) Та бидний эвсэл Бүх нам эвслийн тэргүүн Н.Энхбаяр , ХҮН ба электорат хөдөлгөөний тэргүүн Доржханд, ШИНЭ ЭВСЭЛ-ийн Ж.Батзандан, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс монголчууд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг сонголоо. Өөрөөр хэлбэл хүчирхэг ерөнхий сайдын шинэ тогтолцоо өмнөх хуучин сонголтоо давтахыг сонгогчдоос шаардсан гэж тайлбарлаж болох. Хүрэлсүхээс өөр ерөнхий сайдыг харахыг хүссэнгүй.

У.Хүрэлсүх: Хулгайч биш сор болсон сэхээтнүүдээ нэр дэвшүүлнэ

Ийм шалтгааныг олж харлаа. МАН олонх болсон нь МАН-ын гавьяа биш, сөрөг хүчин нэгдэж чадаагүйнх. Тиймээс ирэх жилийн наадам хол байна даа гэдэг шиг, 2024 оныг хүлээх л зам улс төрийн 3 дахь хүчинд үлдлээ.

Тоймч Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?