Ц.ОЮУНГЭРЭЛ: АН УДИРДЛАГАГҮЙ БОЛСОН УЧРААС НАМЫН ДАРГАД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙНА

2020-06-26  

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ам нээлээ.

“Манай нам хоёр удаа ялагдлаа. Дараалан ялагдаж байгаагийн хувьд маш нухацтай дүгнэлт хийх цаг үе ирээд байна. Залуус саналаа маш сайн өгсөн. Гэхдээ тэдний санал бөөгнөрөл үүсгэж чадсангүй. Тал тал тийшээ хуваагдлаа. Нам ард түмний саналыг татаж авч чаддаг болтлоо шинэчлэх хэрэгтэй.

Шөнө 00.00 цагийн байдлаар манай нам удирдлагагүй болчихсон байгаа. Дүрмээрээ юу гэж байсан байдаг вэ гэхээр УИХ-ын сонгуульд олонхийн  санал авч чадаагүй бол сонгуулийн дүн гармагц, намын дарга, намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно гэсэн байдаг. Үүнийг ажлын 5 хоногт багтаан албажуулах ёстой. Өнөөдөр тэгэхээр АН-д гарын үсэг зурах хүн байхгүй болчихсон гэсэн үг.

Гишүүд нь намын даргаа сонгодог ч гэсэн намын даргыг ард түмэн дүн тавиад огцруулчихдаг.АН-ын гишүүд одоо шинэ даргаа сонгоно. Нам ялагдсан аймаг, дүүргүүд дээр үндсэн дүрмийн хорооны гишүүд бас огцорчихсон байгаа.

АН-ын шинэ даргыг батлахад 90 хоногийн хугацаа бий. Есдүгээр сарын 25 гэхэд шинэ дарга гарч ирэх ёстой. Тиймээс сонголт бий болгоё. Намын гишүүн ч намын даргад нэрээ дэвшүүлж болно. Манай намд эмэгтэй дарга урьд нь байгаагүй. Эмэгтэйчүүд намын даргын өрсөлдөөнд оръё гэж зориглож байгаагүй. Дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан байна. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлнэ” гэсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?