Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫГ 76 СУУДАЛ АВАХ БОЛОВ УУ ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙСАН

2020-06-26  
Ийм дүн гарна гэж хүлээж байсан. 62 биш 76 суудал авах байх гэж харж байсан. 2016 оны сонгуулийн дүн үндсэндээ давтагдлаа. Нэг л технологи хэрэгжлээ. Саналын үнэ 2016 онд 50,000 ( тавин мянган) төг байсан бол энэ удаа хоёр дахин өсөж 100,000 ( нэг зуун мянга) хүрлээ. Энэ үзүүлэлтээр хэмжвэл 30,000 мянган санал авахын тулд 3 тэрбум төгрөг хаяжээ.
 
Ийм л сонгууль боллоо. 100,000 ( нэг зуун мянган) төгрөгөөр улс төрийн сонголтын эрхээ худалдсан хүмүүс хувь тавилантайгаа эвлэрэх л үлдлээ. Авсан нэг зуун мянган төгрөгөө ирэх дөрвөн жилд хувааж зарцуул. Энэ намраас Монголын эдийн засаг хүндэрнэ. Өргөн хэрэглээний бараа үнэ хэр өсөхийг хэлж мэдэхгүй. Цалингаа тавьж чадах уу, үгүй юу? Ядуурлыг яаж хазаарлах? Шударга ёсыг хэрхэн тогтоох гэдэг асуудал үүснэ. Үүнийгээ өөрсдөө шийдэцгээ. Сонголтоо хийсэн, ард иргэд. Түүнийхээ үр шимийг хүртэцгээ.
 
ШИНЭ ЭВСЭЛ-ийн хэвлэлийн бага хурлын төгсгөлд БНН-ын дарга Б.Жаргалсайхан ингэж хэлсэн. Тэрбээр Шинэ эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, МАН-аас сонгогдсон гурван гишүүний ард дөрөвт жагссан дүнтэйгээр сонгуулийг өндөрлөсөн.
 
Ц. БАТАА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?