ЛУ.БОЛД:МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХҮЧИН НЭГДЭХ ШИНЭ ҮЙЛ ЯВЦЫГ ЭХЛҮҮЛНЭ

2020-06-26  

Сонгуулийн үр дүнгээр нэг намын ноёрхол тогтсон шинэ дөрвөн жил үргэлжлэх нь тодорхой боллоо. Ардчилсан хүчнийхэн нэгдэж чадалгүй саналаа хуваалцаж, тойрог бүр дээрээ ялагдал амслаа. Бид олуулаа нэгдэж, нэг улс төрийн хүчин болж чадсангүй. Энэ бол хамгийн том алдаа. Тиймээс ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, ардчилсан хүчнийг нэгтгэх шинэ үйл явцыг эхлүүлнэ. Тун удахгүй орон нутгийн сонгууль, ирэх жил ерөнхийлөгчийн сонгууль болно. Бид нэгдэж орох ёстой. Бид нэгдэж чадахгүйгээс болж ардчиллыг тойрог бүрд булшилж байна. Нэг намын дарангуйлал тогтоно бол маш том ухралт. Тиймээс үйл явцдаа дүгнэлт хийж, шинэ гаргалгаа хайх болно.

Сүүлийн гурван парламентад дараалан сонгогдсон туршлагатай парламентч. Энэ удаа Хан-Уул дүүрэгт тахимаа өгсөн. Сонгууль булхайтай боллоо гэж тэр гомдоллосонгүй, хар машины тооллогыг дахин хийх тухай хүсэлт огт гаргасангүй. ШИНЭ намын Төв Зөвлөлийн дорнын үүрэгт ажлаасаа огцорч буйгаа мэдэгдсэн.

Мөнхтуул

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?