Тэрбээр мөнгө, нам хоёрыг ч сөрж дийлсэнгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.Тэр УИХ-ын сонгуульд ялах байсан гэж би санадаг. Түүн шиг орон нутгаа хөгжүүлсэн удирдагчийг олоод ир гэвэл би хайгаад хайгаад ч олж чадахгүй. Түүнтэй эн тэнцэх өрсөлдөгч ч энэ удаад байгаагүй.
Гэж өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн. Түүний бичсэнээс төрийн албан хаагчдын дийлэнх нь нутаг ус, улс орны хөгжлийг биш, ажил төрөлтэйгээ л үлдэх амин хувиа хичээсэн атгаг үзэл бодол давамгайлжээ гэж төвөггүй ойлгож болох нь.
Тэрбээр мөнгө, нам хоёрыг ч сөрж дийлсэнгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн цагтаа МАН-ын шилдэг кадрын нэгд тооцогдож явсан Цээпилдорж бие даасан нь л "алдаа "болжээ. Тэр хэрвээ МАН-аас нэр дэвшсэн бол нэгээр сонгогдох байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм л нэг учир нь л үл ойлгогдох сонгууль болж өнгөрлөө. Сонгууль ч гэж дээ...
Ц.Хишигээ