С.МАГНАЙСҮРЭН, МӨНХБААТАР, Г.МӨНХБАЯР НАРЫГ БАРИЛГЫН САЛБАРЫНХАН САЙДАД НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЛЭЭ

2020-07-02  

Монголын нийт барилгачдыг нэгтгэдэг, эрх ашгийг нь хамгаалдаг, мэргэжлийн чиг удирдлагаар хангадаг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Монголын Барилгын Үндэсний Ассоциаци болон тус салбарын хамаарал бүхий төрийн бус байгууллагууд нэгдэж салбарын сайдад дээрх эрхмүүдийн нэрийг санал болголоо. Сайдад нэр дэвшигчдийн тухайд мэргэжил, ажлын туршлага, хувь хүний онцлогийг нь тодотгосон байна.

                                                                       Нэг. С.МАГНАЙСҮРЭН

Өдгөө Барилга хот байгуулалтын Яамны төрийн нарийн бичгийн дарга. Хуульч мэргэжилтэй. Яамны мэргэжилтнээс өгсүүлээд хэлтэс, газрын дарга, төрийн нарийн бичгийн даргын албыг мерит зарчмаар өгссөн мэргэшсэн төрийн албан хаагч. С.Магнайсүрэн нь сүүлийн 7 жил төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа барилга, дэд бүтцийн салбарт хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн, удирдан зохион байгуулах чадвартайгаа харуулсан юм.

Хоёр. Б.МӨНХБААТАР
Баянзүрх дүүргийн Засаг дарга, Эрдэнэс Монгол компанийн ерөнхий захирал, Барилгын дэд сайд, Нийслэлийн орлогч дарга зэрэг төр, засаг, бизнесийн байгууллагын арвин туршлагатай төрийн мэргэшсэн албан хаагч. Мөнхбаатар нь Англид сургууль соёл төгссөн өндөр боловсролтой, ажлын арвин туршлагатай, чадварлаг төрийн албан хаагч юм. Түүний хувьд түргэн сэтгэдэг, аливаа асуудлыг буурьтай, даацтай шийдвэр гаргаж чаддаг удирдагч юм. 
 
Гурав. Г.МӨНХБАЯР
 
Насаараа дэд бүтцийн салбарт зүтгэсэн. Орон сууц Нийтийн үйлчилгээний газрын ерөнхий инженер , Нийслэл хотын захирагч, Улаанбаатар хотын засаг дарга, Барилга хот байгуулалтын сайд, МАН-ын Нийслэлийн намын хорооны дарга зэрэг төр, засаг, намын зүтгэлтэн юм. Дэд бүтэц, хотын хөгжил, барилгын салбарын онцлохыг сайн мэдэх, чадварлаг удирдагч, зохион байгуулагч, жинхэнэ технократ юм. Монголын Дэд бүтэц, барилгын салбарыг ийм гурван хүнээр удирдуулах хүсэлтэйгээ тус салбарынхан илэрхийллээ.
 
Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа илэрхийлсэн, давхар дээлээ тайлсан парламент, түүнээс томилогдох МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн байгууллагын саналыг сонсох уу, намын нөхдөө сонсох уу? гэдгийг харах үлдсэн байна.
 
Ц.БУЛГАНТУЯА
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ххх:Инээд хурчихлээ Бор шувуу нисгээд байгаа юм уу хаашаа юм эргуу юмнууд горьдчихсон амисгаанууд 2020-07-05
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?