НАМЫН ДАРГА НАР ХААНА ХААНА ӨРСӨЛДӨХ ВЭ?

2016-05-10  

МАН болон АН-ын дарга М.Энхболд болон З. Энхболдууд жагсаалтын ард нуугдахыг хүссэнгүй. Хэрвээ тэд хүсвэл намынхаа жагсаалтыг толгойлж, 2016-2020 оны УИХ-д ямар ч өрсөлдөөнгүйгээр суух байлаа. Энхболдууд тэгэхийг хүссэнгүй. Ард иргэдийн хүсэн хүлээсэн шийдвэрийг тэд гаргалаа. Жагсаалтыг үгүй хийлээ. Харин одоо тэд хаана өрсөлдөх вэ? гэдэг нь анхаарал татаж байна. МАН-ын дарга М.Энхболд Төв аймгаа сонгоно. Суурь сайтай байгаа гэж түүнийг сонгогч дэмжигчид нь үздэг. З.Энхболд Баянгол дүүргийг сонгох мэдээлэл ордноос хальсан. Баянгол бол цэнхэр дүүрэг гэдэг. С.Эрдэнэ гишүүн ноёрхлоо тогтоосон. Тиймээс ч өнгөрсөн сонгуулиар С.Одонтуяа, Х.Тэмүүжин нарыг чирч гарсан гэдэг.

Энэ удаа намынхаа даргатай зуузай холбон зүтгэх нь тодорхой болж байна. ИЗНН-ын дарга Э.Оюун Сонгино хайрхан дүүрэгтээ, нэгэн цагт нэгдэж үзсэн БНН-ын дарга Б.Жаргалсайхантайгаа хүзүү толгойгоо холбоно. Өөр өөр тойрогт очих магадлалтай. Гарах магадлал аль алинд нь бэрх. Энэ удаа Б.Жаргалсайханыг илүү дэмжихийг үгүйсгэхгүй.

Тусгаар тогтнол намын дарга Г.Уянга Чингэлтэйгээ сонгосон. Нам нь асуудалд ээрэгдсэн, цаашид хэрхэхийг хууль хяналтынхан мэднэ. МҮАН-ын дарга М.Энхсайхан бууж өгсөн. Эх орон намын дарга Б.Эрдэнэбат ч мөн адил байр суурьтай байгаа. Хамаг Монгол намын дарга Ц.Шинэбаяр жагсаалтад орохыг тооцож явсан. Хөдөө орон нутагтаа ажиллаагүй тул хотын аль нэг сулавтар гэх тойргийг хараачлах нь гэж үзэж болно. Хүн намын хуучин дарга С.Ганбаатар Дарханыг дахин онилсон. Тэр бие даах, виз авч чадвал АН-аас дэвшихээр зэхэж байна. С.Боргил бол хотод. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө ялгүй гэж хичнээн ч хэлсэн, түүнийг сонгуульд орно гэдэгт эргэлзэх хүмүүс олон. Сонговол Чингэлтэй байж болох. Дэвшвэл хаана ч ялах боломжтой гэж ажиглагчид бичиж байна. Чимээгүй хэрнээ, аажим аажим урагшилж буй нам бол МУНН. Тус намын дарга Б.Батболд цагдаа, тагнуул, хилийн цэрэг, батлан хамгаалахтай ойрхон ажилладаг тул Баянзүрх дүүргийг сонгох магадлалтай юм байна. Үзвэл намын дарга нар хотын тойрогт үзэх нь. Ганцхан МАН-ын дарга М.Энхболд хөдөө орон нутгийг зорих дүр зураг харагдана.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Demjine:Mongoliin ulamjlaliin namiin gishuud surtei baina lee shuu, dandaa mundag hurandaa general, ner hundtei ahmad humuus baina lee. Sain sudalj baigaa sanalaa ugnoo. Tsergiin ergelt hiisnees yalgaagui 2016-05-11
baagii:ene oligarhiud MAHN-ii darga Enhbayariig haana ch dewshsen ard tvmnii sanalig 100% awah bolohoor tvvniig ner dewshvvlehgvi bh talaar ynz bvriin sorog arga hemjee awsaar l bna tegsen ch ard tvmen MAHN bolon Enhbayariig demjseer l bna 2016-05-11
yyyyyyyy:M.Enkhbold yostoi bolohgui muu gazriin hulgaich daa 2016-05-11
зочин:Ц . Энхбат худлаа их мэдэгч царайлаад Вангадах гээд байгаа бололтой юм аа 2016-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?