Т.ДОРЖХАНД: НАМРЫН ЧУУЛГАНААР ТАВАН ЧИГЛЭЛИЙН ШИНЭЧЛЭЛ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2020-07-09  

УИХ-ын гишүүн УИХ-д сонгогдсон Т.Доржханд УИХ-ын намрын чуулганаар өргөн барихаар боловсруулж буй хууль, тогтоолын төслийнхөө талаар танилцууллаа. 

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд "Зөв хүн электорат" эвсэлээс УИХ-д нэг суудал авсан ч миний ард олон мэргэжлийн эдийн засагч, хуульч, инженер байгаа хэмээн Т.Доржханд гишүүн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Тэрбээр, "Намрын чуулганаар,  таван чиглэлээр шинэчлэл хийх хууль, тогтоолын төсөл өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Мэргэжлийн залуус нэгдэж шинэчлэлийн ажлыг манлайлна гэсэн байр суурьтай байна. Өчигдөр УИХ-ын холбогдох байнгын хороодод саналаа хүргүүлсэн. Нэгдүгээрт, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл өргөн барина. Хоёрдугаарт, Санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлнэ. Тодруулбал, Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх тухай тогтоолын төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина.

Мөн Даатгалын тухайх уульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлнэ. Гуравдугаарт, боловсролын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Багшийн тухай хуулийг өргөн мэдүүлнэ. Дөрөвдүгээрт, Улс төрийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тавдугаарт, хот байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Хот байгууллатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина" хэмээв. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батбаяр:Их олон гишүүдтэй хамт өргөн барихгүй бол ганцаараа явахгүй шүү Хууль хэлэлцэх дараалал гэж нэг юм байгаа байхаа өөрөө мэдэж байгаа байхаааа 2020-07-10
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?