​Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдалыг томиллоо

2020-07-17  

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдалыг томилжээ. О.Батнайрамдал нь өмнө ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөхөөр ажилласан бөгөөд "Алсын хараа 2050" хөтөлбөрийг боловсруулахад хувь нэмрээ оруулж ажилласан юм. 

Тэрээр Харвардын Бизнесийн Cургуульд MBA хамгаалсан бөгөөд Америкийн алдарт “Bank of America Merrill Lynch” хэмээх олон улсын хөрөнгө оруулалтын банкны Австралийн Сидней хотын салбарт томоохон уул уурхайн компаниудад санхүү, стратегийн чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан туршлагатай юм байна. 

Тэрээр 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер  коллеж, 2015 онд АНУ-ын Харвард Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2009-2010 онд Чоно корпорацид хөрөнгө оруулалтын менежер, 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын консалтант, 2011-2013 онд Ориго партнерс Монголиа-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч, 2015-2017 онд АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн  хөрөнгө оруулалтын банкир, 2018 онд Эрдэнэс тавантолгой ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал, 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Улсад 10 жил ажиллажээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?