ХААЛТТАЙ ХОЙД СОЛОНГОС, НЭЭЛТТЭЙ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ...

2020-07-23  

Цэргийн дэглэмтэй Хойд Солонгос улс хоёрхон л улстай энхийн харьцаатай. Орос, Хятад бол тэдний улс төр, эдийн засгийн гол түнш. Яг л Монголтой ижил. Титэм вирус дэгдсэний улмаас Ким Жон Уны зарлигаар нэгдүгээр сард хилээ хааж, Орос,Хятадын галт тэрэг, онгоцны нислэгээ зогсоосон. Гаднаас бараа таваар оруулж ирэх явдалд ч цэг хатгасан. Эдийн засаг нь ч унаж эхэлсэн. Хятад улсаас өмнө 70 хувь хамаарч байсан Хойд Солонгосын эдийн засаг өнөөдөр 90 хувь хамаарахдаа хүрсэн сөрөг нөлөө гарсан байна. Энэ нь нээлттэй Монгол улсын эдийн засаг Хятад улсаас 90 хувь хамаардагтай ижил үзүүлэлттэй болжээ. Хойд Солонгос улс эдийн засгаа дэмжих үүднээс хилээ нээж, гадаадын жуулчдыг хүлээн авах талаар Хятадын талтай нэг бус удаа ярилцсан байна. - Бид Хойд Солонгосын төр засагтай холбоотой ажиллаж, мэдээлэл солилцож буй. Аялал жуулчдыг энэ долдугаар сард нээнэ гэсэн анхны тохиролцоо хойшилж байна. Бээжинд титэмвирусын хоёрдох даваагаа үүссэн учир 11-р сар хүртэл хойшлох хандлагатай боллоо гэж Хойд Солонгостой хил залгах Хятадын Лианинг тосгонд байрлаж буй аяллын компани Японы мэдээллийн агентлагт мэдээлсэн байна. Титэм вирусийн нөхцөл байдлаас хамаарна. Гайгүй бол оны төгсгөлөөс жуулчдаа Хойд Солонгос руу илгээх болно. Хойд Солонгос бол Хятадын жуулчдын зорчих дуртай улсын нэг болсон. 2018 онтой харьцуулбал 2019 онд Хойд Солонгост зорчсон жуулчдын тоо эрс нэмэгдсэн. 3 хоноход хятадын нэг жуулчин дунджаар 500 ам.долларыг буудал, хоолонд зарцуулдаг. Маш боломжийн үнэтэй гэж Хятадын Аялал жуулчлалын компани тодорхойллоо.

Хятад-Хойд Солонгосын найрамдлын гүүр. Хятад-Солонгос улс Ялу голоор хиллэдэг. Энэ бол аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй гүүр юм. Энэ зургийг Хятадын Дандонг хотын зүгээс авсан байна.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?