WECHAT, TIK TOK-Н ЭСРЭГ АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ЗАХИРАМЖИД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2020-08-07  

ЛОНДОН. /Reuters/. “ByteDance” компанийн “TikTok” хавсралт болон тус компанийн охин компаниудыг эзэмшигчидтэй гэрээ байгуулахыг хориглосон гүйцэтгэх захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Хориг захирамж гарснаас хойш 45 хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.

“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “TikTok”-г эзэмшигчдийн эсрэг АНУ дорвитой алхмыг авч хэрэгжүүлэх ёстой” хэмээн Д.Трампын захирамжид дурджээ.

“TikTok”-г 9 дүгээр сарын 15-наас өмнө худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Д.Трамп 8 дугаар сарын 3-нд мэдэгдсэн юм. 

Түүнчлэн тэрбээр Хятадын интернет аварга “Tencent” болон тус компанийн эзэмшдэг “WeChat” нийгмийн сүлжээтэй холбоотой охин компаниудтай гэрээ хийхийг хориглосон гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан байна. Хориг 9 дүгээр сарын эцсээр хүчин төгөлдөр хэрэгжих ажээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?