УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА КАНАДЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

2020-08-12  

 УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн тэрбээр, "2012 онд НҮБ-аас “Эмэгтэйчүүд чадна” төслийг хэрэгжүүлсэн. Эмэгтэй улстөрчдийг дэмжих уг төслийг Канадын элчин сайдын яам дэмжин идэвхтэй ажилласан. Үүнээс хойш эмэгтэй улстөрчдийн тоо нэмэгдэж, Парламентад хамгийн багадаа 10 гаруй эмэгтэй гишүүн сонгогддог болсон нь уг төслийн нөлөөлөл байсан" гэдгийг тодотголоо.

Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн төсөл Монголд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр өглөө л гэхэд Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй гэр бүлийн хүчирхийлэл болон жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээг сайжруулах төсөл арга хэмжээнд оролцоод ирсэн тухайгаа дуулгалаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа 2012-2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна. Ковид 19 цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл өссөн харамсалтай статистик мэдээлэл байгаа учир энэ тал дээр харилцан туршлага судлан хамтран ажиллах хүсэлт тавилаа.  

УИХ-ын дэд дарга хүүхдүүдийг эх оронч сэтгэлтэй,  амьдрах арга ухаанд сургах, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Эх орон 36” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа дурдсан юм. Үргэлжлүүлэн улс төр дэх эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудал болоод бусад асуудлаар санал солилцсон хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?