НАРАНБААТАР СОНГУУДЬД ЯЛЖ, МҮОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

2020-08-17  

   Нөхөн сонгуульд Наранбаатар, Пүрэв-Очир, Бат-Энх, Ж.Отгонцагаан нар нэр дэвшихээ илэрхийлсэн байснаас эцсийн мөчид Ж.Отгонцагаан нэрээ татаж, үлдсэн 3 нь өрсөлдсөн. Тэднээс Пүрэв-Очирт -4, Бат-Энхэд -38 санал өгсөн байна. Харин үлдсэн 74 саналыг авсан Наранбаатар олонхийн саналаар Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Наранбаатар өмнө нь Биеийн тамир Спортын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд, сүүлийн жилүүдэд Мастеруудын холбоог үндэслэн байгуулж, түүнийхээ тэргүүнээр ажиллаж байсан болно. Тэрбээр Олимпийн хорооны гурав дахь өндөр тушаалтан болов. Түүний дээр тэргүүн дэд ерөнхийлөгч Баттүшиг, ерөнхийлөгч Түвшинбаяр нар залардаг аж.                 Олимпийн хороог 11 гишүүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх зөвлөл удирддаг юм байна. Түүнд нь нарийн бичгийн дарга Бадар-ууган нь өөрөө ордог гэж эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид шинэ хүмүүс сонгогдсоноор дорвитой өөрчлөлт болохгүй . Учир нь гүйцэтгэх зөвлөлийн одонгийн хуучин хүмүүс бүрэлдүүлдэг учир өөрчлөлт, шинэчлэлийг хүлээх шаардлагагүй гэж спортын салбарынхан үзэж байна.
 
 
Э.ОТГОО
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?