НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ СУМЬЯАБАЗАР УДИРДАН НИТХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

2020-08-17  

   Нийслэлийн Монгол Ардын Намын хороо хуралдаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Нийслэлийн МАН-ын хороо оролцох шийдвэр гаргажээ. Тус хуралдаанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 11 тоот тогтоолоор батлагдсан сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмын дагуу нэр дэвшүүлж, сонгуульд оролцох үйл ажиллагааг сайтар зохион байгуулахыг Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар, тэргүүлэгчдэд төлөөлөгчид үүрэг болгосон байна.
   МАН өнөөгийн эрх баригч байр сууриа хадгалах, нийслэл хот, түүний дүүрэг, хороод болон аймаг, сумдад ялалт байгуулах зорилго тавьжээ. Авилгад орооцолдоогүй, нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлэх тухай асуудал ч яригдсан байна.
 
 
Э.ОТГОО

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?