Д.ТРАМП: В.ПУТИН БОЛ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОГЧ

2020-08-18  

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Туркийн удирдагч Тайип Эрдоган нар бол дэлхийн хэмжээний тоглогчид юм. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден сонгуульд ялуулт байгуулвал тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй” гэж Цагаан ордны тэргүүн Дональд Трамп дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

“Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган нар бол дэлхийн хэмжээний тоглогчид юм. Харин Жозеф Байден тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Учир нь түүний улс төрд байх он жилүүд нь тийм ч гайхалтай байгаагүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.  

“Дэд ерөнхийлөгч асан сонгуульд ялбал Хятад Америкийг эзлэх болно. АНУ-ын ерөнхийлөгчдөөс хэн нь ч миний хийж бүтээснийг хийж байгаагүй” гэж Д.Трамп мөн ярьжээ. 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох юм. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?